Монгол-Унгар парламентын бүлгэмийг Ж.Батзандан даргална

Twitter Print
2016 оны 09-р сар 02-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга захирамж гарган парламентын бүлгэмүүдийг байгуулж, дарга нарыг нь томилж эхэлсэн байна. 

Уг захирамжын дагуу Монгол-Унгарын парламентын бүлгэмийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дахин томилох шийдвэр гарчээ. Учир нь өмнөх парламентын үед Монгол-Унгар парламентын бүлгэмийг даргалж байсан арвин туршлагатай аж.

Монгол-Унгарын парламентын бүлгэм нь  бусад орны хууль тогтоох байгууллагууд болон хоёр талын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын  бүс нутгийн парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд  чиглэсэн  үйл ажиллагаанд  оролцох  үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.