Японы домогт бөх Каори Ичод “Ард түмний гавьяаны одон” хүртээнэ

Twitter Print
2016 оны 09-р сар 02-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Японы домогт бөх Каори Ичог Японы Засгийн газар “Ард түмний гавьяаны одон”-гоор шагнах гэж байгаа тухай Japantimes мэдээлжээ. 1977 онд буй болгосон уг шагналыг ердөө 40 шахам жилийн хугацаанд ердөө 22 хүн, 1 баг хүртсэн гэдгээрээ босго өндөртэй. Бөхчүүдээс өмнө нь Саори Ёшида 2012 онд энэхүү шагналыг хүртэж байжээ.

Алдарт Каори Ичо Япон улсын Аомори мужийн Хатинохе тосгонд 1984 оны зургадугаар сарын 13-нд төржээ. Нагоя хотод Бөхийн дээд сургуульд бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Рио-2016 олимпийн чөлөөт бөхийн төрөлд олимпийн дөрөв дэх алтан медалиа хүртсэн билээ. Мөн дөрвөн олимпийн наадамд дараалан хувийн төрлөөр түрүүлсэн дөрөв дэх хүний нэгээр тодорсон байна.

Амжилтууд:

Зуны олимпийн наадам

2004 он. Грек, Афины хот                           63 кг, алт

2008 он. БНХАУ, Бээжин хот                       63 кг, алт

2012 он. Англи, Лондон хот                        63 кг, алт

2016 он. Бразил, Рио-де-Жанейро хот         63 кг, алт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2002 он. Грек, Чалкис хот                63 кг, алт

2003 он. АНУ, Нью-Йорк хот            63 кг, алт

2005 он. Унгар, Будапешт хот         63 кг, алт

2006 он. БНХАУ, Гуанчжоу хот        63 кг, алт

2007 он. Азербайжан, Баку хот       63 кг, алт

2009 он. Дани, Хёрнинг хот            63 кг, алт

2011 он. Турк, Стамбул хот             63 кг, алт

2013 он. Унгар, Будапешт хот         63 кг, алт

2014 он. Узбек, Ташкент хот           58 кг, алт

2015 он. АНУ, Лас-Вегас хот            58 кг, алт

Зуны оюутны универсиад наадам

2005 он. Турк, Измир  хот                63 кг, алт

Оюутны ДАШТ

2002 он. Канад, Эдмонтон  хот         51 кг, алт

Азийн спортын наадам

2002 он. БНСУ, Пусан  хот              63 кг, мөнгө

2006 он. Катар, Доха хот                63 кг, алт

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

2004 он. Япон, Токио  хот               63 кг, алт

2005 он. БНХАУ, Ухань  хот             63 кг, алт

2008 он. БНСУ, Чэжу арал               63 кг, алт

2011 он. Узбек, Ташкент хот            63 кг, алт

2015 он. Катар, Доха хот                  58 кг, алт

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.