Паралимпод өрсөлдөх тамирчид өнөөдөр Риог зорино

Twitter Print
2016 оны 09-р сар 01-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Бразилын Рио-Де-Жанеро хот паралимпийн тамирчдаа хүлээн авч эхэллээ. Есдүгээр сарын 7-нд эхэлж, 18-ныг хүртэл үргэлжлэх Зуны 15 дахь удаагийн паралимпийн наадамд Дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр, 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин паралимпийн жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтингийн төрлүүдэд оролцох юм.

Паралимпод эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчид маань өнөөдөр Риог зорин нисэх гэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.