2016 оны 08-р сар 31-нд 13:46 цагт

Ц.Чинзориг - Намрын дурсамж

Цэдэн-Ишийн Чинзориг нь 1953 онд Булган аймгийн Могод суманд төржээ. 1971 онд Булган аймгийн Могод сумын дунд сургууль, 1975 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилээр, 1986 онд ЗХУ-ын Уралийн хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолчын мэргэжилээр тус тус төгссөн. Багшийн сургуулийн ангийн багш нь Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров юм байна. 1996 онд Илдэн уулын цуурай, Тэмүүжин дуурь, Үүлэн цэнхэр хангай, Ус мөрөн олон чиг, Намрын дурсамж, Учран золгохын ерөөл, Зүүдний говь зэрэг бүтээлүүдээрээ Монгол улсын төрийн шагнал хүртсэн.

80-аад онд хит болж ард түмний сэтгэлд хоногшсон Намрын дурсамж дууг хүргэж байна. 

Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдэшээ дурсдаа чи

Ариухан үерхэлээ санахын жаргалаа

Алс нутгаас дуулж сууна даа би

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал, жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурсгал байжээ чи

Оргил саранд ханьсан суусан

Одтой насаа эргээд дурсдаа чи

Оломгүй хүслийн жигүүр тэлсэн

Онгон сэтгэлээс хөглөж сууна даа би

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурсгал байжээ чи

Эргэн санахад мартахын аргагүй

Энэ л намар жаргал хайрлажээ

Эргэшгүй ариун сэтгэл сэлбэлсэн

Энэхэн насны дуулал байждээ чи

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурсгал байжээ чи

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Батжаргал

      (66.181.165.23) 2017-09-22 14:03
      • 0
      • 0

      Энэ агуу хүн өөрийнхөө зохиосон дуугаа чин сэтгэлээсээ дуулж байна. Түүнд хүчтэй чадалтай хоолой байхгүй ч гэлээ тэр дуугаа өөрийнхөө хоолойгоороо хүмүүст маш сайн хүргэсэн. Дуулна гэдэг чангаар орилохын нэр биш сэтгэл зүрхнээсээ хөглөн гаргах юм. Энэ дуу энэ хувилбараараа хамгийн гоё нь

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.198) 2016-08-31 16:34
      • 0
      • 0

      Гайхалтай сайхан. Одоо бацаанууд дуулна гэж уйлнах гэж юм,

      Хариулах