Авто захуудыг нүүлгэх шийдвэрийг хэвээр үлдээлээ

2016 оны 08-р сар 31-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн шинэ дарга авто захуудыг үргэлжлүүлэн нүүлгэхээр шийджээ. Хотын өмнөх удирдлагуудын шийдвэрээр бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 гэхэд Авто цогцолбор ченжүүдээр дүүрч, иргэдийн цуваа хотын баруун зах руу чиглэх учиртай байсан. Гэвч ченжүүд нүүхгүй хэмээн эсэргүүцсээр өдийг хүрсэн. Тэгвэл хотын дарга С.Батболдын багийнхан нэгдсэн авто цогцолборыг байгуулах Э.Бат-Үүл даргын ажлыг дэмжиж, замбараагүй төвлөрсөн Да хүрээ, Өгөөмөр захуудыг нүүлгэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Одоогоор Авто худалдааны цогцолборт худалдаачид төвлөрөөгүй, машин худалдах нөхцөл үүсээгүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвийн зарим салбар бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг үйлчилгээ үзүүлж буй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.