Манай дасгалжуулагчдын зурагтай богино цамц худалдаанд гарчээ

Twitter Print
2016 оны 08-р сар 31-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Риогийн олимпын хаалтын өдөр манай чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн нь дэлхийн хэвлэлээр цацагдсан. Харамсалтай нь Дэлхийн бөхийн холбооноос чөлөөт бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хассан гэж Монголын чөлөөт бөхийн холбооныхон мэдэгдээд шударга бус шүүлтийг эсэргүүцсэн хоёр дасгалжуулагчийнхаа эрхийг хоёр жилээр хасаад байгаа нь олон нийтийн дунд ихээхэн дуулиан тариад байгаа билээ.

Тэгвэл дэлхийн хэвлэлээр цацагдаж, хэсэгтээ л дуулиан болоод амжсан дасгалжуулагчдын эсэргүүцлийг гадныхан овжин ашиглаж, богино цамц хүртэл хийгээд худалдаанд гаргасан байна.

"Wresteology" цахим хуудсанд манай дасгалжуулагчдын "од" болсон зурагтай богино цамцыг 22 доллароор зарж байгаа аж. 

"Аварга шиг барилд

Монгол шиг тэмц!"

гэсэн бичигтэй тус богино цамц эрэлт ихтэй байгаа гэнэ.

Тус сайт албан тайлбартаа энэ богино цамцыг цөөн тоогоор худалдаанд гаргасан гэжээ.

http://wrestleology.myshopify.com/collections/frontpage/products/protest-tee

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (151.135.58.16) 2016-09-02 17:07
      • 0
      • 0

      Dagvadorj ogtsorson uu?

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.52) 2016-08-31 18:23
      • 0
      • 0

      узбек оросоос бусад дэлхийн орнууд Монголын 2 дасгалжуулагчийг дэмжиж байхад бид энд хэт шударга зангаар муулах юм Мөнгөгүй ядуу 2 дасгалжуулагч маань Монголын төлөө хэдэн бөхчүүдийн төлөө явдаг чааваас гэж...Риогийн олимпиос өмнө Катарт болсон тэмцээнд 2 дасгалжуулагч маань зовсон.Чөлөөт бөхийн холбооноос өгсөн хуурамч визнээс болж тамирчид Катарын гаалиас хөөгдөж 2 дасгалжуулагч тамирчидгүй үлдсэн Тамирчидийн өмнөөс 2 дасгалжуулагч Катарын дэвжээнд баридаж медаль авч тэр үедээ Монголын нийгэмд том мэдээ болж байсан шүү

      Хариулах