Шамбалын орон, энергийн төвөөр аялсан тэмдэглэл

Twitter Print
2019 оны 04-р сар 21-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Сар гаруйн өмнөөс товлон, тохиролцсон аялалдаа амралтын өдрүүдийг ашиглан гарав. Энэ удаагийн сурвалжлах аялал маань дэлхийн энергийн төвийн нэг болсон Хамарын хийд, Шамбалын орноор аялах аялал байлаа. Хагас сайн өдрийн өглөө эртлэн гарч үд болохын алдад Дорноговь аймагт ирлээ. 

Замынхаа ихэнх талыг туулсан бид сэтгэл хангалуун байлаа. Учир нь Улаанбаатар хот-Дорноговийн чиглэлийн автозамын асуудал шийдэгдсэн төдийгүй Дорноговь- Хамарын хийдийн чиглэлд автозам тавигдаад ашиглалтанд оржээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар Ханбаянзүрх хайрхан  буюу Хүслийн хар уул хүртэл зам тавигдахаар аль хэдий төлөвлөгдсөн бөгөөд ирэх жил энэ асуудлаа шийдчихвэл энэ нутгийг зорьж энерги эрч хүч авахаар ирж буй сүсэгтэн, аялагчид сэтгэл хангалуун ирж буцаж болох нь. Түүнээс гадна зам дагуу зээрийн сүрэг хэдэн зуугаараа идээшлэн явах нь харагдана. 

Бас нутгийн иргэдийн хувьд ч гэсэн бизнесийн таатай орчин бий болж буйг онцлон хэлж байлаа. Засмал зам тавьснаас хойш энергийн төвд ирж буй хүмүүсийн тоо эрс ихэссэн ба нөгөө талаар Гэгээнтэн тодорсонтой ч холбоотой хэмээн ам уралдан ярьцгаав. Зам дагаж хөгжил гэдэгчилэн Хамарын хийдийг бараадан нутгийн уугуул иргэд гэр буудал, цайны газар, ТҮЦ ажиллуулаад эхэлчихэж. Хэдийгээр улирлын чанартай ч гэсэн хавар, зун, намартаа ирж буй зочдын хоол ундаар үйлчилж, гэртээ хоноглуулаад сардаа хагас сая төгрөг түүнээс ч дээш орлого олох боломжтой болсон гэнэ.

Ялангуяа  амралтын өдрүүдэд зочид ихээр ирдэг болсон нь өнөөх алдаршаад байгаа засмал замтай холбоотой байх. өдөртөө ирчихээд өдөртөө буцах боломж байгаа учраас суудлын машинууд ч их ирдэг болсон гэх. Үнэхээр хийдийн урд талд засаж тохижуулсан автомашины зогсоол дээр нэлээд хэдэн суудлын тэрэг харагдав.

Хамарын хийдийг зорьж буй нийслэлчүүд ихэвчлэн галт тэргээр зорчдог байсан гэх бөгөөд Шандад орой эсвэл шөнө дунд очдог. Галт тэрэгний буудал дээр “Хийд рүү шууд явна” гэсэн нутгийн жолооч нар бүчин авах ба тэдэнд 15000 төгрөг төлөөд микроавтобус хөлөглөн хийд рүү хүргүүлдэг байсан бол шинэ зам ашиглалтанд орсноор гийчид ихэвчлэн өөрийн унаатайгаа очдог болсон талаар нутгийн жолооч ярив.

Хамарын хийдийг зорьсон мөргөлчин, аялагчид Өвгөн суварга, Их цогчин дугана, Дагинасын сүм Буддын шашны шарын хийгээд улааны урсгалын дацан, ламрим хийдийн суурь-Бурхан багшийн дүр, Хойд Шамбалын их орон, 108 суварга, Хамарын Хийдээс Шамбалын орноо хөтөлсөн 17 суварга, бясалгалын танхим бүхий 3 хаалга, Шамбалын оронд эргэл мөргөл хийгээд тахил үйлдэх “Бирдийн ходоод”, Цагаан Хүрд, “Алтан Гавал овоо”, Үлэмжийн чанар дуу, цагаан чулуугаар цагийн хүрдээ арвитгах зэрэг, Хамарын Хийдийн егүзэр нарын бясалгалын агуйнууд, доторх эдлэл, дурсгалууд, шүтээн тахилууд, Хийдийн хойно Эхийн хөхийг билэгдсэн тахилгатай “Тонтой овоо'' зэрэг түүхэн дурсгалт газруудыг үзэж болохоос гадна Хамарын хийдээс баруун хойд зүгт 20-иод км-т орших Ханбаянхзүрх хайрхан буюу Хүслийн хар Ууланд очих машруттай...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.