Б.Баяраа: Манай чөлөөт бөхийн холбоо бидний эсрэг шийдвэр гаргаж байгаад харамсч байна

2016 оны 08-р сар 30-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбооноос Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой мэдээллийг өглөө. 

МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр багшийн дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Харин хэвлэлийн хурлын дараа чөлөөт бөхийн дасгалжуулагчид мэдээлэл хийсэн юм.

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Баяраа: Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Узбекистаны тамирчны барилдааны дараа албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэрээр “чөлөөт бөх хөгжиж байгаа. Гэхдээ булхиатай шүүлт байсаар байна. Энэ булхиатай шүүлтийн эсрэг бид тэмцэж байгаа. Үүнийг засч залруулахад цаг хугацаа хэрэгтэй. Бид булхиатай шүүлтийн эсрэг цаашдаа ч тэмцэх болно” гэж хэлсэн. Узбекистаны бөхийн Г.Мандахнарантай барилдахаас өмнөх бүх барилдаан нь булхиа буюу луйвраар гарч ирсэн. Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнх хүрэл медалийн төлөөх барилдааны өмнө албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэрээр “Өрсөлдөгчөө ялахаас гадна булхиатай шүүлтийг ялах барилдаан болно” гэж хэлсэн.

Дэлхий нийтээрээ чөлөөт бөхийн булхиатай шүүлтийг эсэргүүцээд, биднийг дэмжээд, “та нарын зөв байсан шүү” гэж байхад манай чөлөөт бөхийн холбоо үүний эсрэг шийдвэр гаргаж байна. Ц.Цогтбаяр бид хоёр чөлөөт бөхөд 26 жил зүтгэсэн. Элгээрээ хэвтсэн байсан Монголын эрэгтэй чөлөөт бөхийн багийг амжилтад хүргэсэн. 22 жилд дэлхийн зургаан медаль авдаг байсныг дөрвөн жилийн дотор дэлхийн зургаан медаль авахуулж байна. Г.Мандахнаранг олимпоос хүрэл медаль авах хэмжээнд хүргэсэн зүтгэл, шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэл энэ бүхнийг хормын төдийд үгүйсгэж байгаад маш гомдолтой байна” гэлээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.66) 2016-09-01 10:38
      • 0
      • 0

      ай мэдэхгүй өндөр түвшинд хүрсэн тамирчид сүүлийн 2-4 секундэд олимпын алтан медаль авах оноогоо авч байхыг харлаа. тэгэхээр ялж байсан оноогоо хамгаалаад хэдхэн секунд тэсч барилдаж чадаагүй тамирчин, тамирчнаа буруу уруу татаж үймүүлсэн энэ 2 сүрхий эрсийн өөрсдйинх нь буруу байхаа. ялангуяа энэ хоёр үймүүлээгүй бол бөх нь дүрмээрээ л тэмцээнээ дуусгах байсан байх. нэгэнт медаль аваагүйгээс хойш энэ бүдүүлэг гаруудын хувцасаа тайлж гүзээгээ гайхуулах хэнд хамаатай юм

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.52) 2016-09-01 01:18
      • 0
      • 0

      узбек оросоос бусад дэлхийн орнууд Монголын 2 дасгалжуулагчийг дэмжиж байхад бид энд хэт шударга зангаар муулах юм Мөнгөгүй ядуу 2 дасгалжуулагч маань Монголын төлөө хэдэн бөхчүүдийн төлөө явдаг чааваас гэж...Риогийн олимпиос өмнө Катарт болсон тэмцээнд 2 дасгалжуулагч маань зовсон.Чөлөөт бөхийн холбооноос өгсөн хуурамч визнээс болж тамирчид Катарын гаалиас хөөгдөж 2 дасгалжуулагч тамирчидгүй үлдсэн Тамирчидийн өмнөөс 2 дасгалжуулагч Катарын дэвжээнд баридаж медаль авч тэр үедээ Монголын нийгэмд том мэдээ болж байсан шүү

      Хариулах

    • зочин

      (122.201.22.67) 2016-08-30 21:45
      • 0
      • 0

      Чөлөөт бөхийг олимпийн спортын төрлөөс хасаад л бужигнаад байсан.Ингэж ялзарсан спортыг нь мэдээд л тэгээд байж.Монголын Бөхийн Холбоо ч гэсэн яг солонгос,японд байдаг монголын ЭСЯ-ны мануухай нар шиг шийдвэр гаргажээ. Уг нь бол зад заргалдаад Хүрэл медалиа авч ирэх байсан юм.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.111) 2016-08-30 17:56
      • 0
      • 1

      энэ шийдвэр буруу гарлаа гэж бодож байна.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.160) 2016-08-30 17:29
      • 0
      • 2

      Энэ 2 дасгалжуулагч дэлхийн чөлөөт бөхийн ,бөхчүүдийн бахархал,бас баатар нь,!!!

      Хариулах