Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хаяг байршил

Twitter Print
2016 оны 08-р сар 30-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр захирамжаар Иргэд хүлээн авах төвийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөх шийдвэр гарсан билээ. 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор үйлчилгээ авах таатай нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн нутгийн захиргааны болон төрийн 27 байгууллагын 242 нэр төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, харьяалал харгалзахгүй, уртасгасан цагаар, “ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ” уриатайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлээд байна.

Үйлчилгээ авах иргэд, аж ахуйн нэгжийн хандалт өндөр байгаа тул үйлчилгээг иргэддээ улам ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Драгон, Хан-Уул дүүргийн Мишээл төвүүдэд Нийслэлийн Үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллаж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.