Уураг гэж юу вэ? Уурагны тухай

Twitter Print
2018 оны 05-р сар 06-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Уураг гэж юу вэ? Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

-Уураг бол хүний бодисын солилцооны үндсэн нэгж. Хүний биеийг байшинтай зүйрлэвэл уураг бол тухайн байшингийн тоосго нь юм. Уураг, нүүрс ус, амин дэм, өөх тос, эрдэс бодис гэсэн таван үндсэн тэжээл бий. Хоол хүнснээс ихэвчлэн уураг, нүүрс ус, өөх тосыг авдаг. Уураг байхгүй бол хүний бодисын солилцоо шууд зогсоно. Тархи, арьс, үс, хумс, булчин гэх мэт хүний биеийн бүх хэсэг уурагнаас тогтдог. Хамгийн их уурагнаас тогтдог эрхтэн бол булчин.

Уургийг хэчнээн төрөлд ангилдаг вэ? 

-Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болж задардаг. Дараа нь хүний биед 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий уураг бий болно. Байгальд уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Амьтны гаралтайг нь орлуулагддаггүй уураг гэх бөгөөд найман төрөл байдаг бол ургамлын гаралтайг нь орлуулагддаг уураг гэх ба 12 төрлийн амин хүчлээс бүрдэнэ.

Хүний өөх тос бодисын солилцоо нь элгээр дамжиж задраад 12 төрлийн амин хүчил нийлэгжүүлдэг. Богино хугацааны уураг өгч байгаа учраас орлуулагддаг уураг гэж нэрлэнэ. Эдгээр 12 төрлийн амин хүчил нь сэрүүн чанартай, боловсруулаагүй бүтээгдэхүүнд байдаг бол орлуулагддаггүй уургийг бид зайлшгүй боловсруулж халуун чанараар иддэг.

Хүний биеэс бий болдоггүй, хүн зөвхөн хүнсээрээ авч хэрэглэдэг үл орлогдох найман амин хүчлийг үхэр, тахиа, загасны мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, өндөгний цагаан зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авч болно.

Цагаан хоолтнууд уургийн дутагдалд ордог уу? 

-Цагаан хоолтон хүмүүс амьтны гаралтай мах, сүүн бүтээгдэхүүн болон өндөг хэрэглэдэггүй учраас орлуулагддаг 12 төрлийн уургаа л авдаг. Монголчууд жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай учраас илчлэг ихтэй, малын гаралтай хоол хүнс хэрэглэж байж энэ хүйтэн ширүүн уур амьсгал, тэсгим хүйтнийг илчлэг өндөртэй өөх тос болон махны тусламжтай давдаг.

Өндөг уургаар баялаг бүтээгдэхүүн. Өндгийг удаан шингэдэг учраас ихээр идэж болохгүй гэдэг? 

-Өндөгний цагааныг хэчнээн ч хэмжээгээр идэж хэрэглэж болно. Харин өндөгний шард өөх тос ихээр агуулагддаг учраас маш удаан шингэдэг, цусан дахь хлостерины хэмжээг ихэсгэнэ. Майонезыг өндөгний шар болон ургамлын тосоор хийдэг. Ус тос хоёр нэгддэггүй. Тэгэхээр өндөгний шар нь ургамлын тостой нэгдэж байна гэдэг нь маш их өөх тос хлостерин агуулж байгаагийн илрэл.

Жингээ хасах гэж буй хүнд хэрхэн зөвлөдөг вэ? 

-Турах гэж буй хүнд өндөгний цагааныг шараас нь ялгаад идэхийг зөвлөдөг. Харин жин нэмэх гэж байгаа бол шартай нь хамт идэж болно.

Уургийн дутагдалд орвол ямар шинж тэмдэг илрэх вэ? 

-Хүний тулгуур хөдөлгөөний аппарат нь араг ясны систем юм. Түүний гадна талд улаан мах буюу булчингууд байрладаг учраас хүн хөдөлж явдаг. Хүний хүнснээс авч байгаа уургийн дутагдал болон өөрт байгаа булчингийн алдагдал нь хамгийн дээд цэгтээ хүрвэл хүн явж байгаад сөхөрч унана, тамирдаж хэвтэрт орно. Булчин их сайн байна гэдэг байгалийн шалгарлыг давах, байгальд үлдэх тухайн амьтны ганц зүйл нь.

Булчин сайн байвал бид эрүүл аж төрнө, дархлаа сайтай байх болно. Өвчний илааршил цэвэр булчингийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг.

Уургийн илүүдэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

-Уураг илүүдвэл биед хортой. Зарим нь өтгөнөөр биеэс ялгараад гарчихдаг. Их махтай, маш уураглаг хоол идэхээр хий ихээр гардаг. Энэ нь уураг ихэдсэний илрэл. Уураг бүдүүн гэдсээр шимэгдээд элгэнд очоод задардаг.

Улмаар хорт нэгдлүүд нь байхгүй болсны дараа бөөрөөр илүүдэл хоргүйдсэн нэгдэл нь ялгардаг. Харин их хэмжээний уураг нэг дор хэтрүүлэн хэрэглэх юм бол задралд орж чадахгүй цусаар эргэлдэж, тархи бөөр зэрэг эд эрхтнүүдийг хордуулдаг. Тэгэхээр уургийг хаана, хэзээ, ямар хэмжээтэйгээр хэрэглэх вэ гэдгээс шалтгаалаад биед өөр өөрөөр нөлөөлдөг.

Уургийн нэмэлт бүтээгдэхүүнийг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой юу? 

-Ард талын шошгоны заавраар хэрэглэхэд буруудахгүй. Гэхдээ шошгон дээрх заавар ерөнхийдөө барууны, нас бие гүйцсэн хүмүүст зориулагдсан байдаг учраас ази хүмүүс тунг нь бага зэрэг хасаад хэрэглэдэг.

Зөвхөн уургаар зогсохгүй өөх шатаагч, судас тэлэгч, амино, креатин зэрэг маш олон нэмэлт бэлдмэлүүд байдаг.

Эдгээр бэлдмэлүүдийг тамирчид тусад нь ээлжээр хэрэглэдэг үү эсвэл бүгдийг нь хамтад нь хослуулж хэрэглэдэг үү? 

-Шат дараатай хэрэглэнэ. Хэдэн жил бэлтгэл хийснээр, ямар үр дүн гарснаар хэрэглээгээ сайжруулж болдог. Харин ямар ч б