Элгийг хоргүйжүүлж, өөх тосыг гадагшлуулдаг хамгийн ашигтай 3 төрлийн ундаа

Twitter Print
2018 оны 07-р сар 08-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Элгээ эрүүл байлгана гэдэг хамгийн чухал. Архи дарс хэрэглэдэггүй байлаа ч, эм танг хамаа намбаагүй хэрэглэдэггүй байлаа ч, түргэн хоол, шарсан хуурсан зүйл хэрэглэдэггүй байлаа ч та элгэндээ заавал анхаарал тавьж байх ёстой. Учир нь элэгний үйл ажиллагаанд өчүүхэн төдий өөрчлөлт ороход л эрүүл мэндэд маш хурдан аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой юм. Учир нь элгэнд өөрчлөлт орж, үйл ажиллагаа нь доголдоход бусад эд эрхтэн хямарч өвчлөлийн үндэс болдог.

Буруу хооллолтоос элэг хамгийн их гэмтдэг гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Үүнд өөх тос ихтэй, шарсан хуурсан, утсан, давсалсан, халуун ногоо амтлагч ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн бидний чухал эрхтэн болох элгэнд их ачаалал өгч улмаар гэмтэхэд нөлөөлдөг гол дайсан нь болдог. Архины тухай бол ярихын ч хэрэггүй.

Иймд элгийг эрүүлжүүлэх, цэвэрлэх, бие организмаас хорт бодисыг гадагшлуулах арга хэмжээ авч байх нь туйлын чухал. Танд хэд хэдэн онцгой үйлчилгээтэй ундааны төрлийг хэрхэн хийх аргыг зааж өгье.

1. Олон өнгийн холимог ундаа

-1/2 лимон

-1 Болгар чинжүү

-1 алим

-1 дунд зэргийн хэмжээтэй өргөст хэмх

Эдгээр орцыг сайтар холигч ашиглан сайтар хольж сайхан амттай ундаа /сок/ гаргаж авна. Элэг цэвэрлэх, биеэс хор гадагшлуулах үйлчилгээ бүхий эдгээр ногоо жимсний элгэнд очиж үйлчлэх үйлчилгээг өндөр байлгах үүднээс шинээр нь бэлтгээд тэр дороо уух хэрэгтэй. 

Ийм байдлаар өдөрт 2-3 аягыг уухад элэг цэвэршиж, хор нь гадагшилж тэр хэрээр таны бие организм ч цэвэрших юм. Ингэснээр биеийн ерөнхий эрүүл мэнд дээшилж, эрч хүчтэй болж, сэргэлэн цовоо болно. 

2.Цитрусын амттай ногоон цай

-Хагас нимбэгний шүүс 

-1ш гадил жимс

-1 аяга хандалж хөргөсөн ногоон цай 

Бие цэвэрлэх, хорыг гадагшлуулах үйлчилгээтэй жимсийг бие организмыг цэвэрлэх хамгийн хүчтэй үйлчилгээтэй гэгддэг ногоон цайтай хольж уух нь элэг болоод биеийг хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй цэвэрлэх шалгарсан арга юм. 

3.Элгийг цэвэрлэж, өөх тосыг гадагшлуулах куркумагийн найрлага бүхий ханд

-Хагас аяга цэвэршүүлсэн ус

-1/2 цайны халбага куркума

-Бага зэрэг цагаан гаа

-Бүтэн нимбэгний шахсан шүүс

 

 

Куркума

Эдгээрийг холигчоор хольж гаргасан жүүс бол элгийг идэвхтэй цэвэрлээд зогсохгүй бүдүүн гэдсийг ч гайхамшигтай цэвэрлэж, биеэс бүх хорыг гадагшлуулдаг. Ингэснээр нүүр царай тунгалагшиж, биеийн дархлаа сайжирч, эрч хүчтэй болдог. Энэхүү ундаа нь цөсний уутанд чулуу үүсэхээс мөн сэргийлдэг. 

Эх сурвалж: healthyliving.com.ua

Орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.119.92) 2018-07-15 00:29
      • 0
      • 0

      SARMISTAI NIMBEGNII OTGORUULSEN SHUUS NIMBEGEE SHAHAAD SARMISAA HIIGEED SERUUN GAZAR TSONHON DEEE 21 honuulaad idej hereglene zaluujuulna

      Хариулах

    • Uuka

      (202.70.46.239) 2017-03-28 16:56
      • 0
      • 1

      Sain bna uu saihan zowolgoo bichsend bayrllaa eniig kurseer uuh uu eswel hugatsaa hamaagvi u

      Хариулах

    • Зочин

      (202.21.125.2) 2017-03-27 15:43
      • 0
      • 1

      herehgtei zuwulgu ugsund

      Хариулах

    • m

      (188.99.32.183) 2016-12-10 21:27
      • 0
      • 1

      Kurkuma gej enethegiin curry geed nuntagaar ni zardag shar amtlagch chickend ih heregledeg yagaav karri

      Хариулах

    • богий

      (77.190.70.229) 2016-12-03 13:47
      • 0
      • 1

      Куркума гэж ямар Юм бдийн бол? Англи нэрийг нь юу гэдэг юмбэ?

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.191) 2017-03-29 21:19
      • 0
      • 1

      Turmeric

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.59) 2016-12-01 22:54
      • 0
      • 1

      Eleg n owdson hiij uuj boloh yumu

      Хариулах