Оросын зээлжих зэрэглэлийг С рүү бууруулснаар дефолт болох нь гарцаагүй гэлээ

Twitter Print
2022 оны 03-р сар 09-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Зээлийн үнэлгээний Фитч Рэйтингс агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг "B" - ээc "C" рүү бууруулжээ. "C" зэрэглэл нь тухайн улс дефолт болох буюу гадаад өрөө төлөх боломжгүй болно гэдгийг Фитч агентлагаас онцолжээ.

Тус агентлагийн мэдээлснээр ОХУ-д тогтоосон хориг арга хэмжээнүүд нь тус улсын зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж, зээлээ төлж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэх болжээ.

ОХУ Украин руу довтолсноос хойш 13 өдөр болж байна. Энэ хооронд Украинаас хөрш зэргэлдээ улс орнууд руу 2 сая орчим хүн дүрвэжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины нийслэл Киев, Сумы, Харьков, Мариуполь, Миколаев, Чернигов хотуудыг бүсэлж, эзлэх ажиллагаа явуулсаар байна.

Сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-ын Үндэсний Гвардийн цэргүүд Украины Запорожная АЦС-ыг бүрэн хяналтандаа авчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.