С.Эрдэнэ: Та нар ХЗХ-г дампууруулсан тухайгаа яриач

Twitter Print
2016 оны 08-р сар 26-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас наймдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын Тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Оюутолгойн нууц гэрээ байгуулж, Монголыг луйвардах гэж байснаа МАН-ынхан хэлээч. Хадгаламж зээлийн хоршоог хэдэн мянгаар нь дампууруулаад л луйвардсан мөнгөөр нь гадаад явж казино тоглосноо У.Хүрэлсүх сайд хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн засгийн үеийн юм ярих гэж байгаа бол тэрнээс ч өмнөхийг ярь. Ярья гэвэл бас ярина шүү. Өнгөрсөн 26 жилийн Монголын улс төрийн амьд архив би энд сууж байгаа шүү, хүүхдүүд ээ! Энэ дотор МАН-аас Сангийн сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн сууж байна шүү. Хэлнэ шүү. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгч болохгүй юу.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Эхний ээлжинд зорилтод бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс 4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тал хувь нь. Дээр нь өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх вэ. Өдөр бүрт аж, ахуй нэгжүүд хаалгаа барьж байна. Яах ёстой вэ?. Ерөнхий сайд хэмнэх танах тухай ярьж байна. Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл 1 сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр өр төлбөр төлөх цаг ойртсоор байна. Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна. Дээр нь яамдуудад хоёроос гурван төсөл барьж ажил гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь 10-20 төсөл барьчихаад сууж байдаг байсан. Үүнийг болиулсан.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ард түмнийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт тансаг хэрэглээтэй яваад өнөөдрийг хүргэжээ. 1990 оны хүндрэлийг бид даваад л гарсан. Түүн шиг хүндрэлийг давах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Улс төржихгүйээр ажлаа явуул. 2012 онд уул, уурхайн түүхий эдийн үнэ өндөр байсан. Харин сүүлийн дөрвөн жил үнэ нь унасан. Ганц тулгуурт эдийн засагтай. Тэрнээсээ болоод эдийн засаг хүндэрснийг бүгдээрээ л мэднэ. Битгий танай, манай эдийн засаг гэж улс төрж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bayarma

      (178.235.41.226) 2016-08-27 11:32
      • 0
      • 0

      Neeree yariach

      Хариулах

    • Zchin

      (103.57.94.141) 2016-08-27 05:10
      • 0
      • 0

      Man zailaasai. Ter delgersaikhan pizda mai shuu.

      Хариулах

    • Zochin

      (202.131.252.213) 2016-08-26 23:10
      • 0
      • 0

      MAN ch yahav dee heden nam yarij hudalaa bugs dolooson l humuus bhav dee nariin bichig bsan ni tuuhiin bagsh hun ardiin bagshaa hiij bhgui yagaad uls tur hiigd yavchiv aa

      Хариулах

    • lo

      (202.9.41.161) 2016-08-26 22:15
      • 0
      • 0

      Ene delgersaihsn gefeg gishuuntser yu meddeg gej hutsna ve.Ard tumniig tansag heregleetei gej...76 buyu tuunii hamaatan sadan nz nuhd ni tansag heregleetei bh daa.Zarim humuus huuhdee MSUT d oruulj huuhdiinhee tetgelgeer amidardag gej bagsh nar ni yarlj bsan.Ard irgediinhee amidral dund orj sansraas hursun deeree buuj irchiheed olon yum huts

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.19) 2016-08-26 18:09
      • 0
      • 0

      Эрдэнэбат, Эрдэнэ гишүүд үнэн үг хэлсэн байна шүү.

      Хариулах

    • зочин

      (122.254.126.2) 2016-08-26 14:15
      • 0
      • 0

      ЭРДЭНЭБАТ гишүүн харин зөв хэлжээ, ЭРДЭНЭЭ таны нүгэл ч хэдэн үеээрээ ч дуусах уу, зөв дуугарч бай ядаж, МАН ЫХАН зоригтой хий, ард түмэнд хэвлэл мэдээлэлээр сайн ойлгуулах ажил зохион байгуулах, АРД ТҮМЭН ойлгоноо,

      Хариулах