Медведев олимпоос медаль хүртсэн тамирчиддаа "BMW" автомашин бэлэглэлээ

Twitter Print
2016 оны 08-р сар 26-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Оросын Үндэс­ний шигшээ баг Риогийн олим­под багийн дүнгээр дөрөв­дүгээрт жагссан билээ. Тус улсын баг нийт 56 медаль хүртсэний 19 нь алт, 18 нь мөнгө, 19 нь хүрэл юм. Эдгээр тамирчдад ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "BMW" автомашин бэлэглэжээ. Нийт 107 тамирчинд Калининградад буюу үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн "BMW" маркийн автомашин бэлэглэсэн байна. Тухайлбал, олимпоос алт ав­сан тамирчид "BMW X6" маркийн, мөнгөн медалийн эзэд "BMW X4", харин хүрэл медальт­нууд "BMW X3" машинтай болжээ.

Мөн Оросын тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгосон бөгөөд алтан медалийн эзэд дөрвөн сая рубль, мөнгө 2.5 сая, харин олимпийн хүрэл ме­дальт­нуудад 1.7 сая рубль олгожээ. Үүний зэрэгцээ спортын холбоо, бүс нутгийн болоод ивээн тэтгэгч­дээс нь тамирчдаа шагнах юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.108) 2016-08-26 09:37
      • 0
      • 0

      Манай улс олимпийн дэвжээндээ амжилт гаргасан таимрчдаа урамшуулаачээ.ард түмэн хүсэж бна штээ

      Хариулах