Д.Отгондалай, Г.Мандахнаран нар ирлээ

Twitter Print
2016 оны 08-р сар 26-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монгол улсын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. 

Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд 43 тамирчин оролцсоноос жудо бөхийн Д.Сумъяа мөнгө, боксын Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдсан ч харамсалтайгаар луйвардуулан ялагдсан юм. 

Түүнийг ирсэн даруйд Монголын Чөлөөт бөхийн мастеруудын холбоо алтаар цутгасан медали гардуулна гэж мэдээлэл хийсэн. Хандивын үйл ажиллагаа өчигдөр зогссон тул Г.Мандахнаранд ирэх долоо хоногтоо багтан ард түмний сэтгэл шингэсэн “хүрэл” медалийг гардуулах бололтой.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.