Автозамчид сангийн сайдад шаардлага хүргүүллээ

Twitter Print
2016 оны 08-р сар 25-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

2015 онд Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжих “Гудамж төсөл”-ийн хүрээнд Автозамын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний АЗЗАТӨХК-иуд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна.

Энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа харъяа газрын удирдлагад шаардлагыг хүргүүлжээ. АЗЗАТӨХК-иудад шаардлагатай нэмэлт хөрөнгийг 2015 оны хоёрдугаар сард УИХ-ын 93 тоот тоггоолоор төсвийн тодотголд тусган шийдвэрлэхээр болсон ч одоо хэр нь шийдэгдээгүй аж.

Тэд үүнээс болж өрийн дарамтад орсноор эд хөрөнгөө хураалгаж, үүдээ хаалгаа барихад хүрсэн хэмээн мэдэгдлээ.

Иймд АЗҮЭХ-ноос дараах шаардлагыг УИХ-ын гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн сайд Д.Ганбат нарт тус шаардлагийг хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:

“Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник здийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төсөвлөсөн. Үүнийг төр засгаас 8,0 тэрбум төгрөгөөр төсөвт тусган баталсан. Товчоор хэлбэл төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд төсвөөс олгохоор баталсан найман тэрбум төгрөг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 'ажилтны цалинд ч хүрэхгүй.

Ийнхүү хүрэлцээгүй, танасан төсвийн хор уршгаар замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орлоо. Мөн 180-300 мянган төгрөгийн цалинтай замчид энэ хэмжээний цалингаа ч авч чадаагүй хохирч байна. Энэ талаар 2016 оны 8 сарын 17-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тухай Сангийн яамнаас бидэнд “амаар” мэдээлэл өглөө. Иймд төреөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөх.

Монгол Улсын 2015 онд хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжзэ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан Тудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн хувийн өмчит 22 компанид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.