iPhone утасны цэнэглэгч яагаад зарим үед ажилладаггүй вэ

Twitter Print
2016 оны 08-р сар 25-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

“This cable or accessory isn’t supported, may not be supported” гэх мэт алдаа заасан бичгүүд гарснаар хэрэглэгч iPhone утсаа цэнэглэх боломжгүй болдог.

Алдартай технологийн сайтуудад бичсэнээр эдгээр бичгүүд дэлгэцэнд гарахад ихэнх хэрэглэгчид хуурамч цэнэглэгч ашигласнаас болсонгүй гэж боддог байна. Гэвч энэ талаар асуусан олон хэрэглэгч оригиналь цэнэглэгч ашигласан ч асуудал шийдэгдээгүйг дурджээ.

Алдаа заасан бичиг дараах тохиолдлуудад гардаг байна.

1. Цэнэглэгчийн аль нэг хэсэгт эвдрэл гарсан бол

2. Хэрвээ USB-гээ компьютерт холбосон бөгөөд энэ үед вирус халдсан бол

3. Цэнэглэхээр залгасан хананы залгуур эвдрэл гэмтэлтэй бол

Тэгвэл цэнэглэх боломжгүй болгож буй энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар энгийнээс эхлээд шилдэг хүртэл хэд хэдэн аргыг хэлж өгье.

1. Хөвөнд архи, спирт уусган цэнэглэгчээ сайтар цэвэрлээд цэнэглэж үзэх

2. Вирустай компьютерт холбохгүй байхыг хичээх

3. Алдаа заасан бичиг гарахад Airplane mode-ийг асааж, унтраагаад дахин оролдож үзэх. Энэ бол iPhone 3G гарснаас хойшхи цэнэглэх үед алдаа заадаг асуудлыг шийдсээр ирсэн сайн арга юм.

4. Харин одоо хэрэглэгчид хамгийн үр дүнтэй байсан гэж нэрлэсэн шилдэг аргыг хүргэе. “This accessory isn’t supported” гэсэн бичиг гарах үед дор нь харагдах Dismiss товч дээр дараад, дэлгэц дээр дарсан чигээр цэнэглэгчийг салгана. Гараа дэлгэцнээс огт салгахгүй бөгөөд цэнэглэгчийг буцааж хийгээд гараа авна. 

Одоо таны iPhone заавал цэнэглэгдэх ёстой. Хэрвээ эдгээр шийдлүүд танд туслаагүй бол гар утсаа засварын мэргэжилтэнд үзүүлнэ үү. 

Эх сурвалж: http://iphone-center.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.