Паралимпод манай улсаас найман тамирчин оролцоно

Twitter Print
2016 оны 08-р сар 30-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Риогийн зуны олимпийн дуулиан намжиж амжаагүй байгаа энэ үед Өмнөд Америк дахь анхны Паралимп хаяанд ирлээ. Есдүгээр сарын 7-нд нээлтээ хийх тус наадамд дэлхийн 176 орны 4500 гаруй тамирчид 23 спортын 526 төрлөөр өрсөлдөх юм. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд тэнхлэгт хоёр дахь удаагаа (Өмнөх Сиднэй 2000) зохион байгуулагдаж буй энэ удаагийн хүн төрөлхтний их наадам мөн анх удаа Португал хэлтэй нутагт явагдаж буйгаараа онцлогтой. Зуны 15-р паралимпийн хөтөлбөрт шинээр каное, паратриатлоны спортууд багтсан байна. 

Мөн медалийн тоогоор тогтмол дээгүүр жагсдаг ОХУ-ын паралимпийн баг энэ наадамд допингийн шийтгэлийн улмаас оролцохгүй. Саяхан тэд олон улсын арбитрийн шүүхэд ВАДА-гийн шийдвэрийн эсэргүүцэн давж заалдсан боловч үр дүнд хүрээгүй. 

Риогийн паралимпод манай улс түүхэндээ байгаагүй өргөн буюу 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус багт буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны тамирчид багтаж байгаа юм. 

Э.Гүнтөмөр