Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа

Twitter Print
2016 оны 08-р сар 24-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих, хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувь нэмэр их байгааг онцоллоо.

НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжин ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа энэ үед эдгээр зорилтыг уялдуулж, хэрэгжилтийг хангахад анхаарахаа Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман У.Хүрэлсүхийг Шадар сайдаар дахин томилогдсонд баяр хүргээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015, 2016 онд Онцгой байдлын ерөнхий газартай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллах боломжтойг хэлэв. НҮБ-ын зүгээс олон улсын туршлага, мэдлэгийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулахад хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг суурин төлөөлөгч Биата Транкман онцоллоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.