Аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа

Twitter Print
2016 оны 08-р сар 24-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2016.08.23/ аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж батламжид гарын үсэг зурлаа. Батламжид дараах зарчмуудыг тусгажээ.

Үүнд:  

1. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг удирдлага  болгон ажиллана.

2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймагтаа бүрэн хэрэгжүүлж ажиллана.

3. Нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг, мэдлэг боловсролтой, туршлагатай, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, аймагтаа төсвийн хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид байлган иргэдэд нээлттэй, ил тод, шударгаар үйлчилнэ.

4. Аймгийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг байнга сайжруулж, төсвийн сахилгыг чанд сахиж, хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэнэ.

5. Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбарын хөгжлийг жигд хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэн ажилгүйдэл, ядуурлын түвшинг бодитой бууруулж ажиллана.

6.Аймгийн хэмжээнд сахилга, хариуцлагыг эрс сайжруулан нутаг дэвсгэрийн байгууллага, сум, багт тогтмол ажиллаж, гадаад улсад албан томилолтоор ажиллах тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байна.

7. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, хууль зөрчиж албан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, авлига, хээл хахууль авсан, ёс суртахууны доголдол гаргасан, архидан согтуурсан зэрэг тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл, хариуцлага хүлээнэ.

8. Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт  тайлагнана гэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.