П.Цагаан: Ардчилсан нам нэг цул фракци байх ёстой

Twitter Print
2016 оны 08-р сар 24-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан намын даргад өрсөлдөх болсонтой холбоотойгоор ажлаа өгч буйгаа мэдэгдсэн юм. 

Энэ талаараа “Би аль нэгэн фракцыг төлөөлөөгүй. Фракцгүй цул, Ардчилсан нам байгуулахын төлөө залуучуудаа дэмжиж ажиллана”  хэмээлээ. Ардчилсан намын их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болох юм.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таныг ажлаа өгөөд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоно гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Нөгөө талаас намдаа суудал авч ирээгүй хүн дараагийн намын дарга болох боломжгүй гэдгийг намын залуус хэлж байсан?

-Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлагаа хүлээгээд ажлаа өгсөн. Манай намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 14.00 цагт болно. Энэ асуудлыг хурлаар шийдвэрлэнэ.

-Ардчилсан намын шинэчлэлийг яаж хийх вэ?

-Олон нийтийн оролцоотойгоор, олон хүн нэр дэвшиж, хэлэлцүүлэг хийж байж намаа шинэчлэх ёстой. Ардчилсан намын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой.

-Ерөнхийлөгч дэмжиж байгаа юу?

-Ерөнхийлөгчтэй ярьсан.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх үү?

-Ер нь тийшээ л явж байна гэсэн үг шүү дээ. Ардчилсан намын даргыг энэ оны 12 дугаар сарын 06-нд шинэ дарга, удирдлагатай болно гээд тогтчихсон байгаа.

-Таны шинэчлэлийн ажлыг бусад фракциуд дэмжих болов уу?

-Намын гишүүд фракцигүй байя гэж байгаа. Ардчилсан нам өөрөө нэг том фракци байхгүй юу. Жижигрэх тусмаа хуваагдахын хүрд болдог. Жижигхэн болох тусмаа боловсон хүчин нь хуваагдаж байгаа. Ардчилсан нам улс төрийн шинэ соёл, өрсөлдөөний шинэ соёлыг нэвтрүүлэх ёстой. Улс орны ирээдүйн хувь заяанд Ардчилсан нам шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой гэдгийг өнгөрсөн түүх харуулж байна.

-Та аль нэг фракцийг төлөөлөх үү?

-Аль нэг фракцийг төлөөлөхгүй. Ардчилсан нам нэг цул фракци байх ёстой гэж үздэг.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.237) 2016-08-25 00:19
      • 0
      • 0

      Элбэгдоржийн бууны нохой Цагаан этгээдийг намын даргаар тулгах тулгалтаас болж хуралдаан хойшиллоо АН ын хамт олныг нэгтгэж удирддаг Алтанхуяг шиг менежер хэрэгтэй болохоос хагалж бутаргадаг Элбэгдорж БатЗандан хэрэггүй

      Хариулах