ТНБД-ыг сонгох сонгон шалгаруулалт ирэх сард болно

Twitter Print
2016 оны 08-р сар 23-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Төрийн албаны зөвлөлөөс яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ.

Тодруулбал “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.

Сонгон шалгаруулалтын болзол хангасан горилогчид орох эрхтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 9-ний өдрөөс өмнө материалаа бүрдүүлж өгөх шаардлагтай аж. Харин шалгаруулалт есдүгээр сарын 12-ны албан ёсоор явагдах юм.

Нэр бүхий яамдын сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх журамтай ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.