Олон улсын олимпийн хороонд хандахыг шаардав

Twitter Print
2016 оны 08-р сар 23-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовт ялагдсан билээ.

Хэдийгээр манай бөх ялж явсан ч сүүлийн хэдхэн секундэд өрсөлдөгчөөсөө зугтсан гэх үндэслэлээр торгуулийн нэг оноо нэмж өгснөөр харамсалтайгаар ялагдсан юм. Энэ талаар олон орны Чөлөөт бөхийн холбоо манай бөхийг ялсан хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Харин “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийнхөн Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Г.Загдсүрэн, “Рио 2016” олимпийн наадмын багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт хандаж, Г.Мандахнарангийн барилдааны шүүлт төдийгүй манай дасгалжуулагчдын талаар Олон улсын олимпийн хороонд хандахыг шаардсан албан бичгийг явуулжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.