Чонон хөрвөс гэж юу вэ?

Twitter Print
2019 оны 08-р сар 28-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Гэнэт биен дээр шумуул хазсан мэт улаан, ягаан өнгөтэй бэлцрүү туурч аймшигтай загатнаж байснаа нэг мэдэхэд л алга болчихсон байдаг, хааяа хааяахан ийм тууралт гардаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү тууралт бүхий өвчнийг Чонон хөрвөс гэдэг.

Тодорхой хил хязгаартай хэдхэн мм-ээс хэдэс см хүртэл голчтой, арьснаас товойсон загатнаат гөвдрүү үе үе туурах байдлаар илэрдэг харшлын гаралтай өвчин юм.

Шалтгаан

-Эмийн бодис: шалтгааны 30-90% -ийг эзэлдэг. Пенициллин, мтрептомицин, сульфаниламид, хинин, брабитурат, аминдэм болон консервант

-Хүнсний бүтээгдэхүүн: сүү сүүн бүтээгдэхүүн. Өндөг, жимс ногоо, талх, загас, зөгийн бал, какао, кофе, цай, цөөн тохиолдолд архи уусны дараа гарна.

-Амьсгалын гаралтай: улирал хамааралтай, тоосоор үр хүртээгч ургамлын тоосонцроос үүснэ.

-Тэжээвэр амьтан

-Зөгий, бясаа эрэг хатгадаг амьтны хор

-Шимэгч хорхойн өвчнүүд

-Элэгний өвчин, амьсгалын замын халдварт өвчнүүд, мөөгөнцөр

Шинж тэмдэг:

-Гэнэт арьс загатнана.

-Их бие мөчдөөр заримдаа алга улны арьсны гадаргууд янз бүрийн хэмжээтэй шумууланд хазуулсан мэт бэлцрүү туурна. Энэ нь ягаавтар буюу улаавтар өнгөтэй байна.

-Арьс хуурайшна.

-Ихэнх тохиолдолд 12-24 цагийн дараа алга болно.

-Хэрэв архагшвал тууралт 1 сараас удаан үргэлжилнэ.

-Төвөнхийн салст хавагнаж амьсгал боогдох аюултай.

-Энэ өвчний нэг хэлбэр нь Квинкийн хаван бөгөөд гол төлөв нүүр, зовхи, уруул бэлэг эрхтэн, мөч хавагнана.

Эмчилгээ

-Хоолны дэглэм барих, шингэн юм сайн ууж, их шээх

-Хүнд хэвтрийн дэглэм барина.

chonon horvos3

 

Эмийн эмчилгээ: Н1 гистамины рецепторыг хориглогч  эмийг дангаар нь эсвэл нойрсуулах үйлчилгээгүй эмийг өглөөд нойрсуулах үйлчилгээтэй эмийг оройд өгөх, Н1, Н2 гистамины рецепторыг хориглогч эмүүдийг хавсарч хэрэглэх гэх мэт олон эмчилгээний аргууд бий. Чонон хөрвөс хэмээх өвчнийг сэжиглэж байвал мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг хийлгээрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tsooj

      (64.119.23.23) 2019-05-26 21:14
      • 0
      • 0

      tolgoigoor gardag ymu

      Хариулах

    • zol jargal

      (202.70.46.236) 2017-05-29 23:03
      • 0
      • 0

      Manai hvv 4 nastai harshiltai ym bgn ene haraad bg ym n oroi bolohoor l garaad bn yahu

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.237) 2017-05-29 16:48
      • 0
      • 0

      Ymar emchilgee n iluu ur dun saitai bn ve zuvluguu uguuch

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.22) 2017-05-29 11:22
      • 0
      • 0

      Би 4-5 жилийн өмнө Аварга тосон явсан тэрнээс хойш зүгээр байснаа сарын өмнөөс загатнаж гүвдрүү гараад эхэлсэн. Аварга тосон явснаас хойш хэдэн жил ямар гоё байваа

      Хариулах

    • Tyt

      (202.9.43.38) 2017-05-29 08:25
      • 0
      • 0

      Tur zuurtaa amidoprineer shavshdag

      Хариулах

    • Тусламж

      (202.70.46.211) 2016-09-25 11:22
      • 0
      • 1

      Гараад сар гаран боллоо. Үнэн хэцүү байна. Эмчилгээ хийлгээд нэмэр алга. Олон хүн чонон хөрвөс өвчнөөр яаж эмчлэхээ мэдэхгүй шаналж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.77) 2017-05-29 00:08
      • 0
      • 0

      Bi dusal taria hiilgeed em uugad gaigui bolson

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.207) 2017-01-25 16:30
      • 0
      • 0

      Emchleh arga bainaa

      Хариулах