2016 оны 08-р сар 22-нд 22:35 цагт

Petite Meller - The Flute

Францын дуучин Петит Меллер дууныхаа клипний зургийг Монголын байгалийн хамгийн үзэсгэлэнт газар гэгддэг Хөвсгөл аймагт авахуулж монголчуудтай хамтран тоглосон нь амжилттай болжээ. 

Гадаад төрх, хувцаслалтаараа Лэди Гага, харин хоолойгоороо Кайли Миноугтай адилхан гэгддэг Петит Меллер уг клипнийхээ зургийг Монголд авахуулсан талаараа "Би багадаа монгол нүүдэлчдийн зургийг их харж байсан. Энэ маань Монголыг зорих хүсэл тэмүүлэлд хөтөлсөн байх" хэмээн ярьжээ. Хөвсгөлд авсан энэхүү гэрэл зургууд нь мөн л өвөрмөц сонин шийдэл гэж хэлж болно. 



Энэхүү бүтээлийн продюссерээр Жонни Инкосиати, стилистээр Нао Кояабу, найруулагчаар Асаф Т.Мэнн, Мексикийн нэрт гэрэл зурагчин Наполеон Хабейка, туслах найруулагчаар Уилл Жэспер, зураглаачаар Кейвн Хэйдн, бүжиг дэглээчээр Хагар Офир нар ажиллаж нүүр хувиргалт болон үс заслыг Адам Ливермор гүйцэтгэсэн байна.



"Лимбэ" нэртэй энэ бүтээлд Петит өөрийн тосгоноос хөөгдөж  өргөн уудам нутгаар хэсүүчлэн явсны эцэст улаан хацартай Туяа охиныг олж буй тухай өгүүлнэ. Улаан хацар бол Петитийн нэрийн хуудас гэж хэлэхэд болно. Учир нь тэр бүх дүрс бичлэгтээ, бүр тайзан дээр гарахдаа хүртэл улаан хацартай байдаг нь түүнийг олонд таниулах гол имиж гэж хэлж болох юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.