2016 оны 08-р сар 21-нд 10:38 цагт

Уссэйн Болт 200м замыг ердөө л 19 секундэд туулав...

Олимпийн найман удаагийн аварга Уссэйн Болт спортын талбарт дахин үзүүлэх нэгээхэн ч зүйл байхгүй гэж хэлсэн талаар ТАСС уламжлав. Ямайкийн ойрын зайн гүйгч “Рио-2016” олимпийн наадмын 200 м-ийн гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпийн найман удаагийн аварга болсон билээ. Тэрээр финалд 19.78 секундын амжилт үзүүлсэн юм.

Тэрбээр "Надад цаашид үзүүлэх юу ч байхгүй. Би өөрөөр өөрийгөө дэлхийн хамгийн агуу хүн гэдгийг өөрөөр яаж батлах вэ” гэжээ. “Би домогт хөлбөмбөгч Пеле, домогт боксчин Мухаммед Али нар шиг тамирчдын дунд байж, тэдний нэг байхыг хичээдэг” хэмээн хэлсэн байна.

Алдарт Уссэйн Болт "Рио-2016" олимпийн наадам түүний хувьд хамгийн сүүлийнх гэж мэдэгдэв. Эдүгээ 29 настай Болт орон нутгийн цагаар ирэх бямба гаригт 4x100 м-ийн буухиа гүйлтийн финалд гүйх юм. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.