ОХУ, Монгол, БНХАУ авто тээврийн тухай гэрээг энэ онд байгуулах төлөвгүй байна

Twitter Print
2016 оны 08-р сар 18-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

ОХУ, Монгол, БНХАУ гурав авто тээврийн тухай засгийн газар хоорондын гэрээг энэ онд багтаан байгуулах төлөвгүй байна гэж Оросын Тээврийн яамны Олон улсын харилцааны асуудал хариуцсан газрын дарга Роман Алексадров мэдэгдлээ.

“Манай гурван яамд Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комисс буюу ЭСКАТО-гийн тусламжтайгаар засгийн газрууд хоорондын гэрээг боловсруулж дуусгасан. Энэ гэрээ нь тус авто тээврийн маршрутын эрх зүйн үндэс болох юм. Бид энэхүү гэрээг энэ онд багтаан батална гэдэгт найдаж байна. Тэгвэл авто тээвэрлэлт дараа жилээс эхлэх боломжтой” гэж тэрээр мэдэгджээ.

Мөн тэрээр, “энэ маршрут нь тус коридорын дагуух орон нутгийн хөгжилд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэлдээ дурдав.

Энэ оны зургадугаар сард гурван улсын төрийн тэргүүн нар гурван талын уулзалт хийж, эдийн засгийн коридор байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.