
Иргэд гар утсаа ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж, өргөдөл гомдол санал, хүсэлтийнхээ зураг баримт материалыг хаанаас ч, хэзээ ч, хавсарган илгээх боломжтой.
Тодруулбал, “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг ашиглан өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж. Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд иргэд гар утсандаа “CHECK MY SERVICE” аппликэйшныг суулгаж, цахим хаягаараа UB1200.mn цахим хуудсанд хувийн мэдээллээ нэг удаа бүртгэн оруулснаар гар утсанд нь хадгалагдах юм.
Улмаар иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэснийхээ дараа тухайн иргэнтэй утсаар нь холбогдож хариуг нь өгөх аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.