Монгол эмэгтэй Хиагт руу 27.2 кг хаш чулуу хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын хилийн Хиагт боомтоор Монгол Улсын иргэн 27.2 кг хаш чулуу нэвтрүүлэх гэж байсныг Хиагтын гаальчид илрүүлжээ. Машиныхаа арын суудлын ард уутанд боон нуусан хаш чулууг рентген шалгалтын дүнд илрүүлсэн аж.

Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хаш чулуу нь 27,2 кг жинтэй, 205 мянган рубль буюу 8,4 сая орчим төгрөгийн өртөгтэй байсан гэнэ. Хил дээр саатуулагдсан эмэгтэй "үл таних эрэгтэй гуйснаар тодорхой хөлс аван үнэт чулуун гоёл чимэглэл зөөж байсан" хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн хувь хүмүүс хилээр боловсруулаагүй хаш чулуу гаргахыг хориглосон байдаг тул дээрх чулууг нууцаар авч гарахыг хүссэн гэжээ.  

Улмаар Монгол улсын иргэн эмэгтэйн эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  16.3 дугаар зүйлд зааснаар захиргааны хоёр хэрэг үүсгэсэн байна. 

Image result for Хиагтын

Энэ хэсэгт  зааснаар хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бараа болон тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах,  тухайн бүтээгдэхүүний өртгийг хоёроос гурав дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулдаг аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.