С.Батцэцэг, Э.Сумъяа нарын сугалаа гарчээ

Twitter Print
2016 оны 08-р сар 18-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

БРАЗИЛ УЛСЫН РИО-ДЕ-ЖАНЕЙРО ХОТЫН “OLYMPIC TRAINING CENTER–HALL 3” СПОРТЫН ОРДОНД БОЛЖ БАЙГАА ЗУНЫ ОЛИМПИЙН ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ 53, 63, 75 КГ-ЫН ЖИНГИЙН БӨХЧҮҮДИЙН СУГАЛАА ГАРЧЭЭ.  

53 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт Катарзина Кравчуктай барилдана. Түүнийг ялбал нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга, европ тивийн аварга София Магдалена Маттссон хоёрын аль ялсантай нь барилдах болно. Энэ хэсэгт хятадын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Хью Чун Зхонг, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жилиан Галлаус, Ардчилсан Солонгос улсын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ёнг Мюн Сук, германы бөх Нина Хэммэр, украиний бөх, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл, мөнгөн медальт Юлия Хавалжи Благиня нарын бөхчүүд байна.

“А” хэсэгт японы бөх, олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга Саори Ёшида, азербайжаны бөх Наталья Синишин, сенегалын бөх Изабелла Самбу нар байна.

63 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг “А” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудутай таарч гуравдугаар тойрогт болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн,  АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт казахстаны бөх, ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, шведийн бөх, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, беларуссын бөх, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, чехийн бөх Адела Ханческова нар байна.

“Б” хэсэгт японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Рисако Кавай, канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын аварга Бракстон Рей Стоун, украиний бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт Юлия Ткач Остапчук, латвийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн 4 удаагийн аварга Анастасия Григорьева, польшийн бөх, ДАШТ-ний хошой хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алт, 3 хүрэл медальт Моника Ева Михалек, унгарын бөх, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастина, оросын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Тражукова нарын шилдгүүд оржээ.

Эх сурвалж: МЧБХ

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.164) 2016-08-18 15:19
      • 0
      • 0

      Амжилт хүсье

      Хариулах

    • Urangoo

      (61.219.216.124) 2016-08-18 15:18
      • 0
      • 0

      setguulch hun baij ug usgiin aldaagaa harj baigaachee, galzuu hun shig l ham hum ym bichihiimdaa

      Хариулах