ОХУ-ын “ОРТ” суваг Рио де Жанейрог хамгийн аймшигтай хот гэв…

2016 оны 08-р сар 18-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр цэнгэл Рио де Жанейрогийн зуны ХХХI олимп өндөрлөхөд гуравхан хоног үлдлээ. Атлантын далайн эрэг дээр орших нарлаг сайхан Рио Де Жанейро хот энэ өдрүүдэд дэлхийн бөмбөрцгийн анхаарлын төвд оршиж, тэнд жинхэнэ спортын гайхамшиг бүхэн ар араасаа цуварч байгаа.  

Рио де Жанейро хот нь Сан-Паулогийн дараа орох Бразилийн хоёр дахь том хот, Рио Де Жанейро мужийн төв гэдэг. Хотын нэр нь нутгийн уугуул оршин суугчдын хэлээр "Нэг сарын гол" гэсэн утгатай аж. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний  нийслэл байж. Рио Де Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна “A Cidade Maravilhosa” буюу "Гайхалтай хот" гэсэн албан бус нэршилтэй гэнэ.

Рио Де Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уулын орой дээр орших, дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) хэмээх Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана   зэргээрээ тун их алдартай. Рио Де Жанейрод мөн “Parque Estadual da Pedra Branca” буюу Цагаан чулууны мужийн парк, “Floresta da Tijuca буюу” "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ой оршдог ажээ.

“Галеао-Антонио Карлос Жобим” Олон улсын нисэх буудал нь Рио Де Жанейро хотыг Бразилийн болон дэлхийн 80 гаруй томоохон хотуудтай холбодог, дэлхийн том буудлын нэгэн гэдэг. Рио Де Жанейро нь хэдийгээр байгалийн жинхэнэ гайхамшиг болсонэ тогтоцтой, нарлаг сайхан хот боловч дэлхийн хамгийн "догшин" хотуудын нэг гэгддэг. 

Өчигдөрхөн ОХУ-ын телевизийн ОРТ сувгаар “Энэ өдрүүдэд дэлхийн хамгийн аюултай хотоор Рио де Жанейро хот өрсөлдөгчгүй шахам тодорч байна. Ойрын өдрүүдэд Рио хотод олимп үзэхээр очсон гадны жуулчид, тамирчдын эсрэг улангассан дээрэмчид гэгээн цагаан өдрөөр гэмт халдлага үйлдэх нь эрс олширсон ч Бразилын эрх баригчид дээрх халдлагуудтай тууштай тэмцэж чадахгүй байна. Одоо Риод очсон жуулчид, хөгжөөн дэмжигчид зөвхөн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалах л шаардлагатай болж байна. Түүнээс гадна Рио хотын нэгэн ядуусын хороолол нь Олон улсын нисэх буудлын дэргэд байрладаг бөгөөд энэ нь хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг дүүргийн нэг юм. Бразил улсад 2014 онд зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах үүднээс Бразилийн хүчний байгууллагынхан тус ядуусын хороололд гэнэтийн шалгалт хийж, гэмт хэргийн маш олон бүлэглэлийг илрүүлж байжээ.

Энэ ажиллагаанд 1400 гаруй цагдаа, тэнгисийн явган цэрэг, тусгай хүчнийхэн, хуягт, олон арван машин техник, мөн нисдэг тэрэг оролцсон байна.

Бразил нь гэмт халдлагын улмаас хамгийн их цагдаагийн албан хаагч амь насаараа хохирдог улс. 2014 онд л гэхэд гэмт халдлагын улмаас Рио хотод 229 цагдаагийн албан хаагч алагдсан бол 2015 онд дээрх тоо 421-т хүрч эрх баригчдынх нь толгойны өвчин болж байв. Мөн ганцхан жилд л 5000 гаруй хүн сураггүй алга болж байгаа аж. Зарим эх сурвалжид бичсэнээр Рио хотод өдөрт дунджаар 15 хүн сураггүй алга болдог гэх албан бус мэдээ байдаг" хэмээн мэдээлэв.  

Рио Де Жанейро хот 1260 км² газар нутгийг эзлэн оршдог, 7 сая гаруй хүнтэй маш том муж. Хүн амынх нь 51.2 хувь нь цагаан арьстан, 36.5 хувь нь өнгөт арьстан юм.

2016 оны зуны олимпийн ХХХI  дэх наадам Рио Де Жанейро хотод энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Одоогоор Монгол Улсын 43 тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт медаль хүртсэн орнуудаас 53-р байранд жагсаж байгаа бол АНУ, БНХАУ, Япон улсууд медалийн тоогоор эхний гурван байранд явж байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Alexavia

      (188.143.232.27) 2016-11-18 12:24
      • 0
      • 0

      Chère Professeure,ces vacances, c'est pas en ascenseur que vous y allez ?Non parce que ça paraît pas super sûr comme moyen de trp..aortsn.Sinon, devoirs de vacances : je vais relire tous vos billets pour patienter jusqu'à la rentrée et m'assurer le passage en classe supérieure !

      Хариулах