Д.Мөрөн гадаадын иргэн харъяатын даргаар томилогдлоо

Twitter Print
2016 оны 08-р сар 18-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албаны зарим томилгоог хийсэн байна. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилжээ. Д.Мөрөн нь УИХ-ын гишүүн, ГИХЭАГ-ын дарга, МАН-ын хуулийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон байна. Тэрбээр Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байлаа. Харин Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг, өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн нарыг тус тус томилжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.