Риогийн дэвжээнд гарсан хоёр бөх медальд хүрч чадсангүй

Twitter Print
2016 оны 08-р сар 18-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 12 дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлсэн.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд барилдаж буй О.Насанбурмаа ОХУ-ын Наталья Воробьёвад ялагдлаа. Үндсэн цаг дуусахаас 15 секундын өмнө онооны харьцаа 5:5-аар тэнцээд байсан ч Оросын бөх оноо авч даралтанд оруулснаар хагас шигшээд үлдсэн юм. 

Тэрбээр Египетийн бөхийг хожиж, аваргын төлөө Японы Сара Дошатай барилдана. Харин манай бөх дагах барилдаан хийхээр болж, эхлээд Казахстаны бөх Э.Сыздыковатай барилдсан боловч дийлдэн цааш өрсөлдөх эрхгүй боллоо. Ийнхүү Казахстаны бөх хүрэл медалийн төлөө Египетийн бөх Энас Мустафатай барилдахаар болж байна. 

Мөн ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд дагах барилдаанаа үргэлжлүүлсэн. Анхны олимптоо оролцож буй тэрээр Энэтхэгийн бөх Сакши Маликитай хүрэл медалийн төлөөх барилдааны төлөө барилдаж хоёрдугаар үед оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • төмөр замчин

      (202.72.245.60) 2016-08-18 08:56
      • 0
      • 0

      Бэлтгэл үнэхээр дутуу Орохон зүдэргээтэй оросын бөхтэй хэрхэн барилдах тактик байхгүй байсан нь дасгалжуулагчийн ажил

      Хариулах