Х.Баттулга, А.Гансүх нар хилээр гарах эрхгүй

Twitter Print
2016 оны 08-р сар 17-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Прокурорын ерөнхий газраас өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад эрүүгийн хуулийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг үүсгэн АТГ-ын газрын мөрдөн шалгал хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа талаар дуулгав. Түүний хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд "Рио-2016" зуны олимпийн наадамд Монголын жүдогийн баг тамирчдыг ахлан явахаар болсонтой нь холбогдуулж хилийн хоригийг нь түр цуцалсан аж. Түүнийг эх орондоо эргэж ирэх үед нь хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна.

Мөн УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхэд Х.Баттулгын нэгэн адилаар 263.2 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд А.Гансүхийн хилээр гарах эрхийг нь мөн адил түдгэлзүүлээд байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.93) 2016-08-17 17:01
      • 0
      • 0

      Наад пизда чинь Рио-д тэнэж яваа биз дээ. Яагаад цуцалсан юм. Би хэрэг хийчихээд гадагш гарьяа /хэрэгч юу байхав хэдэн олигархи чат хийлгэчихье л дээ/ардын хүүхдийг алаг үзэхгүй биз дээ

      Хариулах