Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгд 10 сар хорих ял оноожээ

Twitter Print
2021 оны 05-р сар 07-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгд шүүхээс зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэргээр 10 сар хорих ял оноожээ.

Хонгконгчууд 1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбай дээр болсон бослогын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг 1990 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн ба өнгөрсөн жилийн ёслолыг эрх баригчид коронавирусын цар тахлын улмаас цуцалсан ч эрх баригчдын анхааруулгыг үл харгалзан хэдэн арван мянган хүн цугларсан юм.

Уг цуглаанд оролцсон Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөний хэд хэдэн гишүүдийг 24 настай Жошуа Вонгийн хамтаар зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон хэргээр баривчилсан юм.

Жошуа Вонгийн хувьд одоогийн байдлаар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгагдаж хорих ял эдэлж байгаа ба зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон хэргээр өмнөх хорих ял дээрээ нэмж 10 сар хоригдох болж байгаа аж. Түүнтэй хамт Лестер Шум, Тиффани Юэн, Жанелл Лён нарыг зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хэрэгт буруутгасан ба шүүхээс Лестер Шумд 6 сар, бусдад нь 4 сарын хорих ял оноосон байна.

Тяньаньмэний талбайд болсон бослогын ойг зөвхөн Хонгконг болон Макаод тэмдэглэхийг зөвшөөрдөг ба эрх баригчид энэ жил мөн л коронавирусын цар тахлын улмаас уг ойг тэмдэглэхийг хориглоод байна.

Нөгөө талаас Хонгконгд Бээжингийн санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр цаашид Тяньаньмэний талбайд болсон бослогын ойг тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд салан тусгаарлах үзэл илэрхийлсэн, хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа зохион байгуулсан болон гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан иргэдэд насаар нь хорих ял оноох тухай тусгасан билээ.

Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангах явдалд чухал ач холбогдолтой хэмээн онцолж байгаа бол ажиглагчид уг хуулийн төслийн тусламжтайгаар Бээжин хонгконгчуудын ардчиллын төлөөх жагсаал цуглааныг дарж авах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь үгүй хийхийг зорьж байна хэмээн үзэж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.8) 2014-05-11 14:21
      • 0
      • 0

      амьтан алсан этгээдүүд өөрсдийнхөө амьдралд ямар том үйлийн үрийг тарьж байгаагаа мэдэхгүй байна даа, хийсэн үйлийнхээ үр дүнг заавал амсдаг байгалийн хатуу хууль байгааг тоохгүй хийдэг зоригтой хүмүүс юмдаа

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-12 17:51
      • 0
      • 0

      Амьтны амь таслаж зугаагаа гаргана гэдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Ядуу зүдүү хүмүүс тарвага туулайхан алж иджээ гэвэл бас одоо яая гэхэв. Сэгтэлгээний хоцрогдол, амьд амьтан хайрлах сэтгэлгүй байна гэдэг адгууслаг гаралтай, тийм зан авиртай хүмүүсийн хийдэг ажил гэж би хувьдаа боддог.

      Хариулах