“Цагаан хадаг” кино Азид өрсөлдөнө

2017 оны 01-р сар 12-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” кино олон улсын хоёр ч кино наадамд нэр дэвшжээ.

Түүний нэг нь өнөөдөр Бангладеш улсад эхэлж буй "Dhaka International Film festival", бол нөгөө нь хоёрдугаар сарын 2-9-нд Энэтхэгт болох "Bengaluru International Film" наадам ажээ.

"Hulegu pictures" кино компани, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран бүтээсэн “Цагаан хадаг” кино дээрх хоёр наадмын “Азийн шилдэг кино” номинацид өрсөлдөх ажээ.

"Цагаан хадаг" киног "Хүлэгү пикчерс” кино компани бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан байна. Харин гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тогложээ. 

"Хүлэгү пикчерс"-ийн уран бүтээлчид “”Цагаан хадаг” киногоор дамжуулан тамирчин хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тэдний зорилго, хүсэл мөрөөдлийг харуулахыг зорьжээ. Мөн спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг энэ кино үзүүлэх гэнэ. Киноны гол дүрийг Т.Жинжиймаа гэх залуу жүжигчин бүтээсэн ба хөгжмийн зохиолчоор A Sound хамтлагийн Ц.Тэмүүлэн ажилласан байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.