Боксчид луйвардуулсаар л байх уу…

2016 оны 08-р сар 17-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жилийн уйгагүй их хөдөлмөр зарцуулж, хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл спортын их цэнгэл болсон Олимпийн наадам Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдаж, 205 орны 10 мянга гаруй тамирчид спортын 28 төрлөөр өрсөлдөж байгаа билээ. Гэвч зарим спортын төрлийн тэмцээний  шүүлт илт нэг талд үйлчилж байгаа нь олон орны иргэдийн уур бухимдлыг төрүүлж, “Боксын спорт олимпийн наадамд байх хэрэгтэй ч юм” гэсэн хэрүүл ам гарсаар байна. БНХАУ-ын боксчин Кени улсын боксчныг илт давамгай ялчихаад байхад ялалтыг нь луйвардсан, Монголын боксчин Д.Отгондалайн мөнгөн медалийг улаан цайм дээрэмдэж, Францын тамирчны дэмжсэн гээд боксын шүүлт илт луйвардсаар өндөрлөв. Худал хуурмаг шүүлт манай улсын боксчныг гомдлын нулимастай нь хутгасан бол БНХАУ-ын боксчин ч гомдлын нулимасаа барьж дийлээгүй юм.  

Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тоглолтод луйвардуулж, Олимпийн хүрэл медаль дээр буусан.  Тэгвэл “Тhe guardian” сонин Олимпийн боксийн тэмцээн авлигад идэгдсэн тухай мэдээллийг нийтэлж, шүүгчдийн булхайг илчиллээ.  Тус мэдээлэлд “...Спортын хүрээний томоохон албан тушаалтнууд нэр бүхий боксчдыг ялуулахын тулд эрх мэдлээ ашиглан бусад албаны хүмүүстэй хуйвалдаж, шүүлтийн тогтолцоог дур зоргоороо залуурдаж байна. Нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар Рио-2016 наадмын зарим шүүгчид ч авлига авчээ.

Шүүгчид баг бүрдүүлж, аваргын төлөөх тоглолт гэх мэт томоохон тоглолтын өмнө уулзаж, шүүлтийг хэрхэн явуулахаа шийддэг болжээ.  Сүүлийн хэдэн олимпод маргаантай хэд хэдэн тоглолт болсныг уншигчид санаж буй биз. Тэднээс хамгийн гутамшигтай нь 1988 оны Сөүлийн Олимпийн үеэр зохион байгуулагч орны тамирчин Пак Си-Хун Америкийн тамирчин Рой Жонс Жуниорийг шүүгчийн шийдвэрээр ялсан нь шуугиан тарьж байсан билээ. Олон улсын боксын холбооны дэд ерөнхийлөгч асан Рудель Обрежа 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр шүүгчийн шийдвэрийг өөрчилсөн хэрэгт мөн сэжиглэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тэрбээр энэ долоо хоногт ОУБХ-ноос гарсан байх магадлалтай. Мөн нэрээ нууцалсан нэг эх сурвалжийн хэлснээр, Лондоны наадмаас хойш авлигын хэрэг улам боловсронгуй болж, өргөн хүрээг хамрах болсон гэнэ.

Тодруулбал, өмнө нь авлига авсан хүмүүс тоглолтын раунд бүрийн төгсгөлд шүүгчдийг удирдахын тулд гар болон толгойгоороо дохио өгдөг бөгөөд үүний дагуу шүүгчи аль булангийн тамирчныг ялуулахаа шийдвэрлэдэг байж.  Харин энэ аргыг олон тэмцээнд ашигласны дараа хуучирч, тэд энэ хэлбэрээ өөрчилж, томоохон тоглолтын өмнө уулздаг болжээ. “Энэ ажиллагаа маш нууцлаг явагддаг. Зарим тохиолдолд илт мэдрэгддэг бөгөөд ийм бохир явдлыг хараад үнэхээр их уур хүрдэг” хэмээн нэгэн эх сурвалж хэлснийг энд дурьдах хэрэгтэй болов уу...” гэжээ. Ийнхүү олимпийн боксын шүүлт илт булхай луйвартай явагддаг болсноор олон орны боксчид хохирч авлига хээл хаууль жинхэнэ утгаараа цэцэглэж байгааг “Тhe guardianь” сонинд шүрүүхэн шүүмжилжээ. Энэ тухайд ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко ч боксын шүүлтэд Франц, Ирланд зэрэг орнууд хэтэрхий их луйвар хэрэглэж байгааг ч тухайн тоглолтыг шүүсэн шүүчдийнх нь нэр устай цохон тэмдэглэж, эсэрүүцлээ илэрхийлжээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.