Бүдэрч унаад Олимпийн аварга боллоо

Twitter Print
2016 оны 08-р сар 16-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаан тун сонирхолтой болж өнгөрлөө. Энэхүү уралдааны шигшээ наймд АНУ-ын алдарт гүйгч Алисон Феликс, Наташа Хастингс, Филис Фрэнцис, Ямайкийн Шерика Жексон, Стифени МкПерсон, Багамын арлуудын Шауне Миллер, Украины Ола Земльк, Италийн Либаниа Гренот нар шалгарч үлдсэн. Уралдааны эхнээс л Шауне Миллер үл ялиг давамгайлж эхэлсэн ч олимпийн аварга Феликс түүнийг гүйцэх дөхсөн юм.

Гэхдээ эцсийн мөчид Шауне Миллер барианд орохоос хэдхэн алхамын өмнө бүдэрч, улмаар түүний гар нь Феликсийн хөлнөөс түрүүлж барианд орсноор Олимпийн аварга боллоо.

Энэ төрөлд хүрэл медалийг Ямайкийн гүйгч Шерика Жексон хүртсэн бол АНУ-ын гүйгч Феликс өнгөрсөн онд энэ төрөлд дэлхийн аварга болж байв. Тэрбээр тус улсын түүхэнд хамгийн олон медальтай гүйгч болсон бөгөөд олимпоос долоо дахь медалиа хүртэж байна. Америк бүсгүй Афины олимпоос мөнгө, Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бол Лондонд гурван алтан медаль зүүсэн. Харин энэ удаа 400 метрт үзүүлсэн амжилт нь энэ төрлөөс авсан анхны олимпийн медаль байжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.66) 2016-08-16 16:10
      • 0
      • 1

      Гүйлтийн уралдаан байж хөл нь эхэлж орсон нь түрүүлмээр юм ямар гараараа уралдсан биш

      Хариулах

    • болд

      (59.153.115.216) 2016-08-20 18:10
      • 0
      • 0

      Яаг үнэн

      Хариулах