Жоом-шоронгийн тансаг зоог

Twitter Print
2015 оны 10-р сар 07-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Ливерпуль хотын хамгийн бохир заваан хэмээгдэж, үргэлж хэл ам татладаг нэгэн шоронгийн хоригдлууд удирдлагуудаа шүүмжлэлээс салахад нь онцгой өвөрмөц аргаар туслаж, урьд өмнө нь үзэн яддаг байсан хорхой шавьжнуудаа хоол хүнсэндээ хэрэглэдэг болсон аж.

Британийн хоригдлуудад зориулсан цорын ганц хэвлэл болох “Inside Time” сонинд Нэил Харрисон-Скотт гэгч 43 настай хоригдол жоомоор амттай хоол хэрхэн бэлтгэх тухай жор танилцуулж сэтгэгдлээ хуваалцсан байна. Үүгээр зогсохгүй тэрээр уг жороо телевизийн алдартай реалити-шоу “Би од боллоо… Одоо намайг хурдан гаргаач!”("I'm A Celebrity... Get Me Out Of Here!") нэвтрүүлгээр танилцуулахыг хүсч байгаа гэнэ.

Харрисон-Скоттын өгүүлснээр шоронгийн цөөхөн нэр төрлийн хоол унданд жоом яахын аргагүй амт нэмдэг аж. Тэрээр жоом авлахын тулд чипсний уут авч амыг нь онгойлгож тавиад гэрлээ унтраадаг. Жаахан хүлээсний дараа уутны амыг хааж гэрэлд гарган үзэхэд жоом дүүрсэн байдаг гэнэ. Энэ олзоо тэр данханд хийж буцалгах юмуу, эсвэл консервны лаазанд шарж иддэг байна. “Сайхан амттай болгоё гэвэл "кебаб" хийх арга бий, үүний тулд нарийн төмөр утсанд хэдэн жоом шорлоод хайлуулсан  шоколаданд дүрдэг, ингэж идэхэд шоколадаар бүрсэн самрын амттай болдог” хэмээн өгүүлжээ.

Ливерпулийн эрэгтэйчүүдийн шоронд мянга таван зуу гаруй хоригдолтой, урд онд хийсэн шалгалтаар ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй, маш бохир гэсэн үнэлгээ өгсөн байдгийг “The Daily Mail” сонин онцолжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.