Чөлөөтийн тэмцээн маргааш эхэлнэ

Twitter Print
2016 оны 08-р сар 16-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжлэн явагдаж байна. Монголын баг тамирчид Риод 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна. 

Манай баг тамирчдын гол найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. 

Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын бэлтгэлийн баазад цагийн зөрүүгээ гаргаж, цаг агаартаа дассан чөлөөт, таэквондогийн багийнхан Олимпийн тосгондоо ирээд байна.

Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Наймдугаар сарын 17-нд /Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03.00 цагаас болно./

  • 58 кг - П.Орхон
  • 69 кг - О.Насанбурмаа

Наймдугаар сарын 18-нд

  • 53 кг - Э.Сумъяа
  • 63 кг - С.Батцэцэг

Наймдугаар сарын 19-нд

  • 57 кг - Э.Бэхбаяр
  • 74 кг - П.Өнөрбат

Наймдугаар сарын 20-нд

  • 86 кг - О.Үйтүмэн
  • 125 кг – Ж.Чулуунбат

Наймдугаар сарын 21-нд

  • 65 кг - Г.Мандахнаран
  • 97 кг – Д.Хүдэрбулга
  •  
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.