“Mustang” баарны гадаа зургаан удаа буудсан гэмт этгээдийг саатуулжээ

Twitter Print
2013 оны 10-р сар 21-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Налайх дүүргийн хоёрдугаар хороо, “Mustang” баарны гадаа энэ сарын 18-ны өдөр машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг цуст хэрэгт олны танил хүмүүсийн үр хүүхдүүд холбоотой болох талаар зарим эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хохирогчийг Баянгол дүүргийн иргэн болохыг тогтоосон байна. Мөн хүн амины хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд аж. Талийгаач Э-г толгойд нь дөрөв, цээжинд нь хоёр удаа буудан амь насыг нь хохироосон байжээ. Хохирогч Э нь цагтаа “Яармагийн гурван бүдүүн” гэдгээрээ алдартай байсан ах дүү гурван “атаман”-ы Мөөнөөгийнх нь хүү байсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Харин энэ хэргийн сэжигтэн Алтансүхийн Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Sun town” баарны эзний хүү гэнэ. Тэгвэл уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж өнгөрөгч амралтын өдөр саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, А.Мэндбаяр гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан байжээ. Тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригдсан байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.