Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө

Twitter Print
2016 оны 08-р сар 15-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослоор дөрвөн хүний амь насаа алдаж, хоёр хүн хүнд хөнгөн гэмтжээ. Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км-т засмал замд “Kluger” маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд “Landcruicer” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч нэг хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Амралт зугаалгын цаг дуусч хичээл сургууль эхлэх цаг ойртож байгаа энэ цаг үед орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотой зам тээврийн осол хэрэг ихэсдэг тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигч нартай \хүүхэд\ хамгаалах бүс, хамгаалалтыг суудлыг хэрэглэх, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.