300 хэрэггүй, ганц л хангалттай

Twitter Print
2016 оны 08-р сар 20-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын шигшээ баг Риогийн Олимпоос байт сурын харвалтаар эхний медаль авахад Буриадын хоёр тамирчин эмэгтэйн алдар түгэж, Буриадын Бүгд найрамдах улс, Буриад зон олон төдийгүй Монгол туургатан түмэнд омогшил төрүүлж байсан билээ.  Байгалийн чанад Агын тал нутгийн басган Туяна Дашидоржиева болон Улаан Үдийн Инна Степанова нар өчигдөр «Шереметьево»-ийн олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Москва хот дахь Буриадын нутгийн холбооны төлөөлөл угтан авч, Буриад сур харваа, Буриад түмний омогшил бахархлыг дэлхий дахинд таниулсан тэдэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн байна. 

Буриадын хэвлэл мэдээлэл, нийгмийн харилцааны цахим сүлжээнд тавигдаж буй сэтгэгдлүүд дотор Олимпоос медаль шүүрсэн хоёр бүсгүй угаас цусанд нь буй эрэмгий дайчин яс чанараа гаргалаа, ингэхэд яагаад спортын энэ төрөлд Монгол Буриадууд цөөхөн байдаг юм бэ, сур харваа гэдэг бол бидний ганц мэддэг, чаддаг эрдэм биш бил үү гэх зэргээр үндэсний омогшил бахархлаа олон талаар илэрхийлсэн санаа бодол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Гэтэл энэ зэрэгцээ Туяна Дашидоржиевагийн төрсөн ах Кавказад тулалдаж явсан аймшиггүй зоригт нэгэн цэрэг эр байсныг хэвлэл мэдээллүүд шуугиж Монгол цус, яс чанар дэлхийд дахин танигдах болсныг тэмдэглэх болсон байна. Харин тэр Монгол яс, чанар Кавказад дахин танигдсан түүх ийм аж.

2008 он. Гүржийн цэргүүд Өмнөд Осетод халдан орсныхоо дараа ОХУ-ын армид бут цохигдож, үлдэгдэл хэсэг нь ухрахдаа тарж бутарч уул руугаа тэмцэж явах үед нэгэн бүлэглэл Оросын хориглон хамгаалалтын цэгт гэнэт тулж ирсэн байна. Сонирхолтой нь, Оросуудын хамгаалалтын цэгт пулемет барьсан ганц цэрэг зам хөндөлсөн гарч ирсэн аж. Гүржийн цэргийн цувааг ахалж явсан офицерууд түүнийг замаас зайлж, цувааг өнгөрүүлэхийг тушааж, эсэргүүцсэн тохиолдолд устгана гэж сүрдүүлэхэд хариуд нь зөвхөн оросоор «Идите нах..й б...ть» гэх хараал сонсчээ. Замын голд “жад шиг зоогдсон” уг цэрэг эрийг цуваанд явсан хэвлэл мэдээллийнхэн ч ухуулж, ятгах гээд дийлэлгүй өнөөх л ганц хариулт сонсож байсан учир цуваа арга буюу ухарч ирсэн зүг рүүгээ буцсан аж.

Энэ үйл явдлыг нүдээр үзэж, “туйлын тэнэг” ганц цэргийн нугаршгүй эр зоригийг бахадсан гадаадын сэтгүүлчид хожим нь «300 хэрэггүй, ганц л хангалттай» гэсэн нийтлэл бичиж байжээ.

Энэ зураг дээр дүр нь мөнхөрсөн баатар эрийг Бато Дашидоржиев гэдэг. Уг зургийг 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр авсан байна.

Энэ цэрэг эрийн тухай баримтат кино, баатарлаг тууль өгүүлсэн нийтлэл бичих ч багадана. Ийм хүмүүсээр эх орон дутдаг юм…

Түүний гарт салбарын хүнд пулемет буюу ПКП «Печенег» байгааг харж байна. 2008 онд авахуулсан энэ зургийг харсан хэн боловч түүнийг Оросын тусгай салааны (СпН ГРУ ГШ) дайчин байж гэж хэлнэ. Харамсалтай нь Бато Дашидоржиев 2008 оны наймдугаар сарын сүүлчээр Өмнөд Осетид амь үрэгдсэн байна. Түүний гэгээн дурсгал Монгол цэргийн алдар гавъяаны нэгэн адил бидний сэтгэл зүрхэнд мөнх оршиг. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мб

      (103.229.123.249) 2016-08-21 10:44
      • 0
      • 0

      Маш сайхан бичиж. Отгонбат сэтгүүлчид баярлалаа. Мэдээг үнэхээр сайхан холбож сайхан түүх бичсэн байна.

      Хариулах

    • зочин

      (23.240.102.230) 2016-08-16 23:31
      • 0
      • 1

      афганы дайнд оросын буриад олон хөвгүүд баатарлагаар амиа зольж байсан, дэлхийн 2-р дайнд зөвлөлтийн монгол гаралтай ястангуудаас хамгийн олон баатар (36) буриадаас төрсөн байдаг. Саяхан даа Алдар гээд 18 настай флотын цэрэг буриад хүү онгоцон дээр гэнэт авалцсан галаас бусдыгаа аврах гээд бүтэн биеэрээ гал хааж амиа өгөөд баатар цол нэхэн олгогдсон жишээ бий

      Хариулах

    • зочин

      (23.240.102.230) 2016-08-16 23:18
      • 0
      • 2

      аливаа мэдээлэлийг олж аваад орчуулж хуулж тавих биш боловсруулж дүгнэглт өгөх гэж энэ дээ, залуучууд энэ сэтгүүлчээс суралцах хэрэгтэй, отгонбатаа их баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.184) 2016-08-16 03:05
      • 0
      • 1

      gundalai yaasin bol ug n medal ch bas naidwartai shv de

      Хариулах

    • bi

      (112.72.15.166) 2016-08-15 17:18
      • 0
      • 1

      hehe hund garuu gui yu orosuud ni uhraad yawchidag manai hun uldechideg

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.29) 2016-08-15 16:56
      • 2
      • 2

      Буриад , Монголдоо ч биш, Цэрэг хүн баатар хүн гэж үүнийг л хэлнэ. Гэтэл Бат-Үүл ч баатар болчихдог сонин хорвоо шүү

      Хариулах

    • Монголоо

      (202.9.41.167) 2016-08-15 16:46
      • 0
      • 1

      Сайн байна манай монголчууд

      Хариулах