Хятадын тамирчин Чен сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ

Twitter Print
2016 оны 08-р сар 12-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

“РИО-2016” олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж буй 18 настай Хятадын тамирчин Чен сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт болсон 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 4-р байр эзэлсэн бөгөөд өнөөдөр буюу /2016.08.12/ 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдахаар зэхэж байсан юм.

Одоогоор спортын Арбитрийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Хятадын усанд сэлэлтийн холбооноос шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн байна.

Чен өмнө нь БНСУ-ын Инчеон хотод болсон 2014 оны Азийн спортын наадмаас эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж байсан тамирчин юм. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.