Крымд халдлага үйлдэх гэсэн оролдлогыг таслан зогсоожээ

Twitter Print
2016 оны 08-р сар 11-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын НТВ телевизийн Крым дэх салбарын ерөнхий редактор Олег Крючков Крымийн хойгт нэвтэрсэн Укарины тагнуулчдыг баривчилж, устгасан үйл явдлыг тодруулсан байна. Киевын тагнуулчид  нутгийн оршин суугчдаас мэдээлэл олж авахын тулд жуулчид, худалдааны төлөөлөгчдийн дүр үзүүлдэг байсан гэж тэрээр үзэж байгаа аж. 

Уг мэдээллийг тэрээр Facebook дээрээ тавьсан байх бөгөөд “Сайтар бэлтгэгдсэн тагнуулчид хойгт ирэхдээ жуулчдын дүрээр амарч зугаалахын зэрэгцээ худалдааны төлөөлөгчдийн дүрээр айлуудаар орж гарч мэдээлэл олж авдаг, мөн орон нутгийн мэдээлэгчид ч байдаг" гэж бичсэн байна. 

Крючков тэрчлэн тагнуулчид халдаж болох Крымийн дэд бүтцийн байгууллагуудын жагсаалт гаргасан байх бөгөөд уг жагсаалтад Армянск хотын “Титан" үйлдвэр, голын гарамууд, хөлөг онгоцны үйлдвэр, байгалийн хий түгээх станцууд, стратегийн ач холбогдолтой автозам, ус цэвэршүүлэх станц, гүүрийн байгууламжууд багтаж байгаа аж. 

Телевизийн ерөнхий редактор мөн тусгай тагнуулчдыг баривчилсан нууц ажиллагааны тухай тодорхой бичсэн байх бөгөөд “Тагнуулчид Оросын хилчдийн хувцастай явж байхад оршуулгын газрын хавьд тэднийг отож суусан сөрөг тагнуулын албаны ажилтнууд гэнэт зогсоож баривчлах гэсэн боловч буудалцаан болж зарим нь зугтаасан байна. Тагнуулчдын хайя зугтсан үүргэвчинд  40 кг гаруй тэсрэх тротил бодис, соронзон болон наалддаг  мина, тэслэгч, гар бөмбөг дүүрэн байсны зэрэгцээ мөрч нохойноос зайлхад хэрэгтэй нунтаг хар чинжүүтэй уут, зэвсэг байсан аж. Энэ тулаанд сөрөг тагнуулын нэг ажилтан амь эрсэдсэн байна" гэж мэдээлсэн байна. 

ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах байгууллага мягмар гарагийн шөнө Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулсан Крымд халдлага хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосон билээ. Халдлага хийх гэсэн этгээдүүд Крымийн хойгийн амин судас болсон дэд бүтцийн чухал байгууламжуудыг усстгах зорилготой байсныг тогтоосон байна. Тэднийг баривчлах ажиллагааны үеэр тагнуулын ажилтан амь үрэгдсэн байна.   Одоогоор долоо этгээдийг баривчлаад байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.