Гөлгөн нохойг хэрхэн тэжээх вэ

Twitter Print
2017 оны 02-р сар 03-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед нохой тэжээх хүсэлтэй иргэд, нохой сонирхогч хүүхэд залуус олон болжээ. Харин нохойг хэрхэн тэжээх талаар зөв цэгцтэй ойлголтгүйгээс буруу хооллож тэжээх асуудал их гарч, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авахаар ханддаг болсон тул нийт хүүхэд залуустаа зориулан гөлгөн нохойг зөв зохистой хооллож, тэжээх талаар дараах зөвөлгөөг хүргэж байна.

Гөлгөн нохой тэжээх жор

Махыг эхлээд 25 граммаар өгч 1 сартай болоход 100 гр, 2 сартай болоход 200 гр, 3 сартайд нь 300 гр, 4 сартайд нь 400 гр гэх мэтээр ахиулна. Түүхий махан таташийг болсон махны оронд 7 хоногт 3-4 удаа өгнө.

Дөрвөн долоо хоногийн настайгаас эхлэн хоолонд нь хүнсний ногоо оруулж, аажмаар нэмэгдүүлнэ. Үүнд:

2 сартай болтол нь 50-100 гр хүртэл

3 сартай болтол нь 100-200 гр хүртэл

4 сартай болтол нь 200-300 гр хүртэл

4-өөс дээш сартайд нь 300 граммаар бодож өгнө.

Хүнсний ногоог махны шөлөнд чанаж өгөхөөс гадна түүхий лууван, ногоон ургамалд амин дэм их учир хөшиглөж, үрж жижиглэн шөлөнд хийж өгнө. Мөн шөлтэй хоолонд загасны шинэ тос 5 дуслаас эхлэн 2 сартай болоход цайны халбагаар нэмж өгөхөд гэмгүй.

Эрдэс тэжээл болох кальци глицерфосфат, глюконат кальци, ясны гурил зэргийг тэнцүү хувиар хольж хоногт 1 граммаарр өгч эхлээд сар тутамд 1 граммаар нэмэгдүүлнэ.

Хоолны цагаан давсыг 1-2 сартайд нь хоногт 10-15 гр, 3-4 сартайгаас эхлэн 15-20 граммыг өгч болно.

Эрдэс бодис, ургамлын гаралтай хоол нь яс, мөгөөрсний хөгжлийг сайжруулдаг тул 3 сартайгаас нь хоолонд түүхий мах, давсалсан загас, ногоо давамгайлж сүүн бүтээгдэхүүнээ бага багаар хасч болно. Хоолны 75 орчим хувь нь нь мах байхад илүү зохимжтой.

Нохойг гөлөг байхаас нь тодорхой цагт, тодорхой нэг газар хооллуулж байх нь зөв. Элэг, уушиг, дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн чанаж өгнө. Өндгийг 7 хоногт 3-аас илүү өгөх хэрэггүй. 1-2 сартайд түүхий өндөг өгч болно.

Ясыг ихэвчлэн шөл гаргахад хэрэглэх ба 2 сар хагастайгаас нь эхлэн хоолны дараа түүхий яс мэрүүлэх нь шүдний ургалт, бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг.

Бага насны нохойд Д аминдэм 2 долоо хоног уулгаад, 1 долоо хоног өнжөөд дахиад өгч болно. Хэтрүүлж хэрэглэхийг хориглоно.

Эрдсийн дутагдалтай нохой хооломцож хоолоо идэхдээ яаруу, бүхэл голцуу залгиж иддэг. Үргэлж өлөн ховдог байдаг. Тиймээс юу ч хамаагүй идэж хордлогод орох нь элбэг.



Нохой үржүүлэг, худалдаа, сургалтын "ДӨРВӨН ХӨЛТ АНД" төв

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erdenebulgan

      (202.9.41.206) 2018-01-31 21:10
      • 0
      • 1

      manai nohoi haskey tegeed amnaas ni tsagaan hoos garj ireed bn bas hol ni tadaldaad baina nadad tuslaach pls

      Хариулах