Миеэгийн хүү ч мэргэжлийн хүн томилохгүй нь дээ…

2016 оны 08-р сар 11-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

МАН-ынхан Засгийн газраа эмхлэн байгуулах гэж мунгинасаар байтал хоёр сар өнгөрөх нь ээ. УИХ-ын сонгуульд итгэмээргүй ялалт байгуулсаныхаа дараахан МАН-ын дарга Миеэгомбын Энхболд “Бид жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллаж, улс орноо хямралаас гаргана”  гэсэн ам гарч, өөрийнх нь толгойлсон намын төлөө дэндүү туйлширсан сонголт хийсэн Монголчуудын сэтгэлийг нэг удаадаа амрааж байсан нь өнөөдөр сонгуулийн амлалттайгаа цуг энэ зуны халуун наранд хайлан урсч одов. Үнэндээ өдрөөс өдөрт амьдралын баталгаагүй болж, Сангийн сайдаар томилогдоод удаагүй байгаа телемеханикч Б.Чойжилсүрэнгийн өчигдөрхөн мэдээлснээр “Төсвийн байгууллагууд цалингаа тавих мөнгөгүй” болчихсон, байдал тун базаахгүй байхад М.Энхболд даргын тохиролцоо, наймаалцлаар байгуулсан “Мэргэжлийн бус” Засгийн газар богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, улс орныхоо эдийн засгийг аврах чадваргүй, мэдлэггүй гэдэг нь эхнээсээ харагдаж эхэллээ.

Салбар бүрээ эзэн хүн шиг хариуцаж, хөл дээр нь босгох учиртай сайд, дэд сайдуудыг улстөрийн албан тушаалтан гэдэг утгаар нь эхнээсээ эрээ цээргүй наймаалцаж, намдаа өргөсөн хандив, урьдын гавьяагаа үнэлүүлсэн үнэлэмжээр нь хэтэрхий мэргэжлийн бус товаришуудыг гол яамдын сайдаар томилсон харалган шийдвэрийн хар гай эхнээсээ гарч, тухайн яамдад тэсч, торж үлдсэн жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчид “Ишш, ийм ч сайд байх гэж” хэмээн үгээ хэлж, үстэй толгойгоо үнгэж суугаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. УИХ-ын сонгуульд хэний ч санаанд оромгүй, “зүүдний ялалт” байгуулсан МАН-ынхан нэгэндээ бялуу хүртээх замаар өөд татаж, сонгож, бас томилж болно. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Харин тухайн салбарын гал тогоог хариуцан ажиллах ёстой яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэхүү бохир улстөрөөсөө хол байлгах зарчим, ёс зүй харагдахгүй байгаа нь яамд төдийгүй Монголын нийгэмд айдас төрүүлж байна. Ялангуяа Монгол Улсын аюулгүй байдлыг нуруун дээрээ үүрч явдаг онцлогтой салбар болох Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар буу барьж, цэрэг командалж үзээгүй, хэзээнээсээ улстөрчдийг дагаж энд тэнд доншуучилсаар ирсэн мэргэжлийн бус хүн томилохоор нам дотроо сэм хуйвалдаж, нам дарж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, иргэдийн дунд яригдаж байгаа нь үнэн болж таарч байна.

Хамгийн хачирхалтай нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар цагдаа, онцгойд ажиллаж байсан Ц.Амгаланбаяр болон Х.Батбилэг гэгчүүдийн  нэрс дуулдаж байгаа нь ёстой л эрээ цээргүй явдал гэхээс өөр хэлэх үг олдохгүй байгаа юм. Угтаа эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө нэг ч өдөр оюун бодлоо чилээж, хурууныхаа үзүүрийг ч  хөдөлгөөгүй нөхдүүд нэрээ дэвшүүлээд гүйлдэж байгаа нь жинхэнэ “Ичих нүүрээ элгэндээ наасан” шившигтэй явдал мөн.  

Цагдаагийн "Хөрөнгөлөг хурандаа" нарын гол төлөөлөгчийн нэг Ц.Амгаланбаяр яахаараа Батлан хамгаалах яаманд очдог, бүр Төрийн нарийн бичгийн дарга болж томордог хэрэг вэ гэж гайхах, дургүйцэх, эсэргүүцэл үзүүлэх хүмүүс Батлан хамгаалах яамаар дүүрэн байна гэдгийг тэндхийн эх сурвалж дөнгөж сая мэдээлсэн юм. 

Ер нь улстөрийн нам даган гүйлдэж, дарга нарын цүнхийг барин шогшигсод улс эх орны батлан хамгаалах салбарын гал тогоог удирдах хүртлээ МАН боловсон хүчний доройтолд орчихсон юм болов уу. Үүнийг М.Энхболдын удирдан чиглүүлж жинхэнэ “Мэргэжлийн бус”  Засгийн газар байгуулчихаад байгаа одоо цагт хэнээс асууж, хэн Монголын нийгэмд үнэн бодитой хариулт өгөх юм бол. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн нь Ж.Эрдэнэбат гэгдэж байгаа ч жинхэнэ эрх мэдэл, хөрөнгө санхүү ньУИХ болон МАН-ын дарга М.Энхболдын гарт зангидагдаж, бүх л томилгоо зөвхөн түүний үзэмж, үгээр шийдэгдэж байгаа нь тодорхой учир Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар дээр хоёр эрхмийн нэг нь ирэх нь тодорхой боллоо хэмээн Батлан хамгаалах яамныхан бужигналдаж эхлээд байгаа аж.    

Өнөөдөр батлан хамгаалах салбарт байлдагч сонсогчоос ажлын гараагаа эхэлсэн олон шилдэг офицер, генералууд байгаа. Бусад салбарыг бодоход мэргэжил, ур чадвараа системтэйгээр хамгийн сайн дээшлүүлсэн, ажлын арвин туршлага, сургамжтай, бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар бол Зэвсэгт хүчин өөрөө билээ. Салаан захирагчаас эхлээд шат дараалан ажилласан, доод тал нь гурван шатны цэргийн  сургууль төгсч, хоёроос гурван академи дүүргэсэн, салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн олон офицер, генералууд байгаа. Харамсалтай нь, Мэргэжлийн хэмээх тодотголтой  Миеэгийн хүүгийн эмхэлсэн Засгийн газар тун ч онцлогтой энэ салбарт нам дагасан нөхдийг томилохоор зүтгүүлж байгаад Зэвсэгт хүчнийхэн, цэрэг эрчүүд дургүйцэж эхнээсээ эсэргүүцлээ зарлаж эхэлжээ. Магадгүй тэд  үүрэг тушаал авдаг шигээ чимээгүй сууна гэж бодож байвал эндүүрэл ч болж мэднэ. Салбараар нь тоглохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ч ярьж эхлээд байна. Эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хариуцсан салбарт буу барьж, цэрэг командалж үзээгүй байж нам дагаж сэм хуйвалдааны аргаар улстөрчид томилогдохыг олон мянган цэргийн алба хаагчид эсэргүүцэж байгааг үүгээр дуулгая. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zaaga

      (103.229.123.176) 2016-08-12 23:10
      • 0
      • 1

      Amgalanbayr ajillax chadwartai hvn de ochod MAXN in chadal chadwargvi hulgaich narig bvgdig ni huuj zailuulax heregtei bas ATG d shalguul

      Хариулах

    • Зочин

      (211.36.149.49) 2016-08-11 16:26
      • 0
      • 0

      Батлан хамгаалах салбар та нарын тоглоом биш шүү

      Хариулах

    • уншигч

      (112.72.6.30) 2016-08-11 12:33
      • 0
      • 0

      УГ нь МАН боловсон хүчин сайтай даанч даргаараа буруу хүн сонгочихлоо доо,

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.39) 2016-08-11 09:59
      • 0
      • 2

      Миеэгийн хамаатан, гөбсийг нь долоосон бол албан тушаалд очдог цаг юм биш үү? Амгаланбаяр гэдэг цагдааг Миеэ ОБЕГ дарга болгож байсан, Батбилэг нь түүний хамаатан...

      Хариулах

    • уншигч

      (112.72.9.22) 2016-08-11 08:54
      • 0
      • 2

      Амгаланбаярын цэргийн хүн гэж юу байх вэ дээ. Онцгой, цагдаа хэссэн жинхэнэ авлигачин, М.энхболдын бөгс долоогч нохойн баас гэдэг нь үнэн шүү дээ. Энэ дор бас нэг бөгс долоогч "Жинхэнэ цэргийн хүн" гэж хуцсан байх юм. Юм мэдэхгүй бол бусдын дүйвээнээр битгий олон юм хуцаж бай гөлөг минь. Энэ сэтгүүлч яг л үнэнийг бичсэн байна.

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.88) 2016-08-10 19:26
      • 2
      • 0

      Amgalanbayar chini jinhene tsergiin hun shuu dee.uy ch medehgui baij gemii um ih bichih um daa.

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.2) 2016-08-10 17:07
      • 4
      • 0

      ugaasaa batlan hamgaalah chin dampuu l gazar sh de yun shildeg general ch geh shig saihan tsolnii gol bolson nohduud l bdag sh de yund surtei ym hezeech baildaj chadahgui arimtai ym baij hudlaa ingej surjignehee l bolichih l doo

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.174) 2016-08-10 15:59
      • 1
      • 2

      Arai ch de heleh ug alga

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.42) 2016-08-10 15:04
      • 0
      • 1

      Авилга ч газрын наймайчин гэдгийг нь мэдсээр байж сонгосон юм чинь одоо яая гэхэв өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж б.на даа

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.94) 2016-08-10 14:51
      • 0
      • 3

      Kkk tsaana chini setguulch nar baidag bol baigali orchnii yam ajilchdaa halaad 3 honoh gej baina. Yahaa medhee baisan muruu havchsan nuhduud ch baina bi songuuld ni yavsan yum chini darga bolno gesen mergejliin bus mergejliin seveech nar baina aa baina. Yahav MERGEJLIIN BUS gej nerlesen ch unenii ortoidog oo...,

      Хариулах

    • 007

      (46.127.52.197) 2016-08-10 14:49
      • 0
      • 3

      Энэ Энхболд гэж эргүү нөхрийг яах гэж сонгодог байна. Сонгосон хүмүүс нь бүгд мөнгө авсан байх. Энхболдоо эх орныхоо төлөө бай. Үгүй бол чи Монголоос минь зайл

      Хариулах

    • songogch

      (202.70.46.216) 2016-08-10 14:46
      • 0
      • 2

      Mongonii zasag udahgyi unana gej naidahaas irged bidend mergejliin chadvarlag menejeruud heregtei

      Хариулах

    • ган

      (202.179.31.80) 2016-08-10 14:33
      • 0
      • 3

      мэргэжилийн гэхээсээ илүү мөнгөний засгийн газар юм биш үү хаана байна мэргэжилийн хүмүүс нь

      Хариулах

    • ган

      (202.179.31.80) 2016-08-10 14:33
      • 0
      • 2

      мэргэжилийн гэхээсээ илүү мөнгөний засгийн газар юм биш үү хаана байна мэргэжилийн хүмүүс нь

      Хариулах

    • kk

      (124.158.93.71) 2016-08-10 14:15
      • 1
      • 3

      mergejliin bus zasag..

      Хариулах