Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчтай уулзах хүсэлтэй иргэдийн анхааралд

Twitter Print
2016 оны 08-р сар 10-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр, эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой.
 
Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа  дэлгэрэнгүй бичиж  өгөх нь зүйтэй.

Таны гаргасан  хүсэлтийг цахим системд бүртгэж, бүртгэгдсэн дарааллын дагуу холбогдох бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа уулзалт зохион байгуулагдана гэдгийг анхаараарай.

Уулзалтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт 10:00 цагаас зохион байгуулах бөгөөд таны уулзалтын товыг уулзалт болохоос 24 цагийн өмнө мэдэгдэх болно.
 

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.