Боксчин Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тулалдана

Twitter Print
2016 оны 08-р сар 10-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадам Бразилийн Рио де Жанейро хотноо үргэлжилж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа тус наадам урд шөнө зургаа дахь өдрөө үргэлжилж олон аваргууд төрөн гарлаа. Манай улсын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д У.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Египетийн бөх М.Абделатай барилдсан.

Африк тивийн аварга бөх манай У.Отгонбаатарыг боох мэхээр цэвэр ялж, дараагийн шатанд барилдсан. Энэ жинд ОХУ, АНУ-ын дуэль болж хойд хөршийн Х.Халмурзаев Нэгдсэн улсын С.Травесийг цэвэр савж, Олимпийн алтан медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа эхний тойрогт Мароккогийн Р.Зоукаг цэвэр ялсан ч хоёрт БНХАУ-ын Ян Жин Шанд даралтаар цэвэр ялагдаж, тэмцээнээ эрт дуусгалаа. Дээрх хоёр бөх эн тэнцүү өрсөлддөг бөгөөд Ц.Мөнхзаяа Олимпийн их наадмаас өмнөх хоёр удаа Хятадын бөхийг ялаад байсан юм. Гэтэл энэ удаа Ян Жин Шан манай бөхтэй барилдах тактикаа маш зөв боловсруулж татами дээр гарч ирсэн эхнээсээ харагдсан. Эхлээд Ц.Мөнхзаяа юүко үнэлгээ авсан ч дараа нь хэвтээ байдлаас алдаа гарган даралтанд орж, ялагдсан аж.

Хэдийгээр урд шөнө жүдогийн тамирчид медаль хүртэж чадаагүй ч боксчид баяртай мэдээтэй өглөөг угтуулав. Азийн наадам болон Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эрэгтэйчүүдийн боксын 60 кг-д оролцож байгаа. Тэрээр хэсэг тэргүүлсэн учир эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Голландын Э.Лакрузыг 2:1-ээр ялсан юм. Хоёр боксчин гурван үеийн турш өгөө аваатай тоглож, 30:27, 29:30, 30:29-өөр Д.Отгондалай хожин шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Африкийн спортын их наадмын алт, мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын аварга Алжирын Р.Бенбазиз юм. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн болзол хангаж, цааш аваргын төлөө тоглох боломж бүрдэнэ.

Ер нь ОУХМ Д.Отгондалай тивийнхээ боксчдоос өндөр чансаатай байсан учир хэсэг тэргүүлж, хагас шигшээ хүртэл боломжийн сугалаа татсан. Нөгөө талд дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг 2012 оны Олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Л.Алварез, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилийн Р.Консейка нар шөвгийн наймд үлдээд байгаа.

Энэ удаагийн Олимпийн наадамд сэргээшийн асуудлаас болоод олон тамирчдаа алдсан ОХУ-ын шигшээ баг жүдо бөхийн төрөлд нэг алт нэмсэн. Мөн БНАСАУ-ын алдарт туйванчид болох Ом Юн Чол, Ч.Хью Сим нар нь мөнгөн медаль хүртсэн учир багийн дүнгээр 25-д бичигдлээ. Одоогийн байдлаар БНХАУ 7 алтан медальтай нийт улс орнуудыг тэргүүлж байгаа бол 45 орны баг тамирчид ямар нэгэн медаль хүртээд байна.

Медаль хүртсэн орнууд (Улаанбаатарын цагаар 08:00)

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНХАУ

7

3

6

16

2

АНУ

6

8

8

22

3

Австрали

4

0

4

8

4

ОХУ

3

6

3

12

5

Итали

3

4

2

9

6

БНСУ

3

2

1

6

7

Унгар

3

1

0

4

8

Япон

3

0

9

12

9

Франц

2

3

1

6

10

Тайланд

2

1

1

4

11

Герман

1

2

0

3

12

Их Британи

1

1

2

4

13

Бразил

1

1

0

2

14

Швед

1

1

0

2

15

Тайвань

1

0

2

2

16

Бельги

1

0

1

1

17

Грек

1

0

1

1

18

Голланд

1

0

1

1

19

Аргентин

1

0

0

1

20

Колумб

1

0

0

1

21

Хорват

1

0

0

1

22

Косово

1

0

0

1

23

Словени

1

0

0

1

24

Вьетнам

1

0

0

1

25

Индонези

0

2

0

2

26

Шинэ Зеланд

0

2

0

2

27

БНАСАУ

0

2

0

2

28

ӨАБНУ

0

2

0

2

29

Канад

0

1

4

5

30

Казахстан

0

1

3

4

31

Украйн

0

1

1

2

32

Азербайжан

0

1

0

1

33

Дани

0

1

0

1

34

Малайз

0

1

0

1

35

Монгол

0

1

0

1

36

Филиппин

0

1

0

1

37

Словак

0

1

0

1

38

Узбекистан

0

0

2

2

39

Гүрж

0

0

1

1

40

Израйль

0

0

1

1

41

Польш

0

0

1

1

42

Португал

0

0

1

1

43

Испани

0

0

1

1

44

Швейцарь

0

0

1

1

45

АНЭУ

0

0

1

1

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.181) 2016-08-10 09:46
      • 0
      • 0

      Баярлалаа. Сайхан системтэй мэдээлэл байна. Тамирчиддаа амжилт хүсье.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.181) 2016-08-10 09:46
      • 0
      • 1

      Баярлалаа. Сайхан системтэй мэдээлэл байна. Тамирчиддаа амжилт хүсье.

      Хариулах