Хууль бус зөвшөөрөл тараасан гэв

Twitter Print
2016 оны 08-р сар 09-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчсөн талаар худалдаа эрхлэгчид хэллээ.

НМХГ-аас 150 аж ахуйн нэгж үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл авсан ч “Монгол наадам” цогцолборт зөвшөөрөлгүйгээр 100 гаруй худалдаа эрхлэгчид ажилласан гэдгийг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Эдгээрийн 50 хувьд нь “Монгол наадам” цогцолбороос хууль бус зөвшөөрөл тараасан нь журмын дагуу НМХГ-аас зөвшөөрөл 150 аж ахуйн нэгжүүдийг хохироосон гэж тэд үзэж буй юм байна.

Иймээс хувиараа бизнес эрхлэгчид нийслэлийн ЗДТГ, хотын дарга С.Батболдод гомдол хүргүүлж, “Монгол наадам” цогцолбороос хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.